ОУАЭХА-тай хамтран ажиллахыг ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров мөн өдөр Иранд уриалсан бөгөөд ОУАЭХА-гийн Ерөнхий захирал Барадейн Иранд хийх айлчилал Ираны цөмийн асуудлыг зохицуулах талаар үр дүнд хүрээсэй хүссэн байна.
Хэлэлцээ болон дипломат арга зам нь Ираны цөмийн асуудлыг зохицуулах хамгийн сайн арга мөн гэж Хятад улс үзсээр байна. Барадейн 12-ны өдөр Иранд хийх айлчлал тодорхой амжилтад хүрнэ гэдэгт найдаж байна гэдгээ Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Ван Гуа-я мөн өдөр дахин нотолсон байна. \Цэцэн орчуулж,Урангоо хянав.\ 1 2
|