Дэлхийн буддын шашны анхны чуулга уулзалт 13-ний өдөр Хятадын дорнод нутгийн Зэ Жян мужийн Ханжөү хотноо болж байна. Энэ нь Хятадын засгийн газрын анх удаа зохион байгуулж байгаа олон улсын хэмжээний шашны хурал болно, дэлхийн 30 гаруй улс орон газар нутгийн буддын шашны мяндагтнууд, эрдэмтэн мэргэжилтэд, улс төрийн салбарын чухал хүмүүс нийт 1000 гаруй хүн уг чуулга уулзалтад оролцож байна. "Эвсэг зохицонгуй нийгмийг сэтгэлээсээ байгуулъя" уриан доор болж байгаа энэ чуулга уулзалт нь дэлхийн буддын шашныханд эрх тэгш, олон талт, нээлттэй дээд зиндаанд яриа хэлэлцээ хийх боломж хангах зорилготой юм.
Та бүхний сонсож байгаа бол чуулга уулзалтын нээлтээс өмнө хуралд оролцогсод ном уншиж байгаа болно. Буддын шашин нь манай тооллоос өмнө 6-5-р зууны үед эртний Энэтхэгээс үүсэлтэй, 2000 гаруй жилийн өмнө Хятадад уламжлагдан орж ирж, Хятадын уламжлалт соёлтой уялдан хөгжөөд Хятадын үндэстнүүдийн шашин шүтлэгийн нэг болсон байна. Буддын шашин нь өнөө болтол мөн дорнод Азийн орнуудын харилцаанд чухал үүрэг гүйцэтгэж, олон орны буддын шашныхан хил, хэл дамжин хамтын ажиллагаа тасралтгүй өрнүүлсээр ирлээ. Дэлхийн буддын шашны чуулга уулзалт байгуулагдсан нь дорнод Азийн орнуудын буддын шашны харилцаанаас буй болсон юм. Дэлхийн буддын шашны чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хятадын буддын шашны нийгэмлэгийн байнгын хорооны орлогч дарга Шэн Хуй гуай чуулга уулзалтын нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ , дэлхийн буддын шашны чуулга уулзалтыг зохион байгуулсан нь олон улсын буддын шашнийханы хамтын хүсэл сонирхолын тусгал боллоо гэж тэмдэглэсэн байна.
1 2 3
|