• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-13 16:56:49    
Хятад улс Буддын шашины олон улсын хэмжээний анхны хуралыг зохион явуулж байна [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Дэлхийн буддын шашны анхны чуулга уулзалтыг хийхдээ Хятадын буддын шашны өнө удаан түүхтэй Зэ Жян мужийг сонгож авсан байна . Америк, Англи, Маврикий, Австрали, Бразиль, Хойт Солонгос зэрэг улс орон газар нутгийн зүтгэлтэд 4 хоногийн энэ хурлаар буддын шашны эв нягтрал хамтын ажиллагаа, нийгмийн хариуцалга, энх тайванд үүрэг хариуцалга хүлээх зэрэг асуудлыг авч хэлэлцэх болно. Чуулга уулзалтад олон улсын хамтын нийгэмлэг анхаарлаа хандуулж баяр хүргэсэн байна. Олон орны улс төрийн салбарын нэрт хүмүүс хуралд ирсэн төдийгүй уг хуралд олон нэрт хүмүүс, олон орны тэргүүн нар баярын цахилгаан утас ирүүлсэнийг хүлээн авсан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан баярын цахилгаандаа: буддын шашин мэндэлсэн 2500 гаруй жилийн турш, энэрэл өршөөл, хүн хүнээ ойлгож хүндэтгэх үзэл баримтлалыг дэлгэрүүлж ирсэн байна гэж үнлэн сайшаагаад буддын шашны хамаг амьтан эх болсон зургаан зүйлийн тусын тулд гэдэг энхийн үзэл санаа нь өдөр ирэх тусмаа хүмүүст үнэлэгдэн зөвшөөрөгдөж байна гэж тэмдэглэсэн байна. УТЗЗ-ын бүх Хятадын хорооны орлогч дарга Дүн Жиньхуа нээлтийн ёслол дээр Аннаны баярын цахилгааныг тунхаглан уншсан байна.

    Бидний үүсэл гарал, үндэстэн ястан, соёл, шашин шүтлэг өөр өөр байсан ч бид сэтгэл санаагаараа уялдаа холбоотой юм. Иймээс хамгийн чухал нь бидний хамтаар оршин амьдарч байгаа энэ дэлхий ертөнцөө хамтаар хамгаалах хэрэгтэй юм, иймээс бид дэлхийн бүх хүн төрөлхтний ашиг сонирхолыг биелүүлж, амар амгалан, эв найртай амьдрахын төлөө чармайх ёстой юм гэжээ.

    УТЗЗ-ийн Бүх Хятадын хорооны орлогч дарга Лю яньдүн хэлэхдээ:

1 2 3