Саньмэньшя гэж Хатан голын нэг хавцалын нэр юм. Уламжлал яриагаар бол балар эртний үед Да Юй гэдэг хүн тухайн үеийн хүн ардыг аврахын төлөө их үерийг залж далайд оруулахдаа Рэньмэнь буюу хүний хаалга, Гүймэнь буюу чөтгөрийн хаалга, Шэньмэнь буюу сахиулсаны хаалга гэсэн гурван их хаалгыг сүхээрээ цавчиж хагалаад тунаж байсан их үрийн усыг далайд залж оруулсан гэсэн домог байдаг юм. Үүнээс иш авч энэ газрыг гурван хаалганы хавцал буюу гурван хавцал гэж нэрэлсэн гэдэг.
Саньмэньшя хот нь Хэнань мужийн баруун биед Шиань болон Лүөян гэх эртний хоёр том нийслэл хотын хооронд байрлаж байдаг. Энэ бол Хатан голын соёлын үүсэж бий болсон чухал газар юм. Энэ нь мөн эрт дээр үеээсээ зүүн баруун нутгийн зам харилцааны чухал газар болон цэрэг дайны чухал боомт болсоор ирсэн юм. Жянсү мужийн Ляньюньгангаас Шиньжянгийн Хоргос хүрэх хурдны авто зам, Ази Европын гүүр гэж алдаршсан Лүнхай төмөр зам, улсын 209 их зам ч үүгээр өнгөрдөг болохоор энэ газрын зам харилцаа маш дөхөм дүт юм.
1 2
|