• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-13 20:13:04    
Хонгийн хот –Саньмэньшя

Хятадын Олон Улсын Радио

    Олноо алдаршсан Яншао тосгоны соёлын буурь, эртний Жөү улсын үеийн үндэсний цөөнхийн Гүө хэмээх улсын язгууртаны бунхад болон тэрэг морны булш хуучид ч энд байдаг. Энэ газар нь бас Куафү есөн нарны наймыг нь харваж унагаагаад хүн ардыг гаслан зовлонгоос аварсан, Хятадын хамаг эртний хаан болох Хуандигийн гүлэс чутгасан гэх зэргийн домог үлгэрүүдийн үүссэн газар болох бөгөөд бомбын шашныг үүсгэн байгуулсан Лаозигийн "Ёслолт ном"-ыг бичсэн газар, Даянчийн их дээдэс Боди-Дармаагийн нерван дүр үзүүлсэн газар болох юм. Энэ газар нь цэрэг дайны их чухал газар болох тул эндээс "уруулгүй болбол шүд халхаагүй болох", "ялимгүй мэхээр их үйлийг бүтээсэн нь" гэх зэргийн цэрэг дайны үйл хэрэгтэй холбоотой их олон домог үлгэр ёгт үлгэр, хэвшмэл үг бий болсон байна.

    Энэ газар байгалийн үзэмжит газар болон хүмүүнлэгийн дурсгалт газар маш олон байдаг бөгөөд уул усны өнгө үзэмж, Хатан голын сав газрын ард иргэдийн өвөрмөц зан заншил, түүх соёлын үй олон дурсгалт газрууд зэрэг нь тухайн нутгийн ард иргэдийн амьдрал ахуй зан заншлыг бий болгосон байгаа юм.


1  2