Дэлхийн буддын шашны анхны чуулга уулзалт 13-ний өдөр Хятадын доронт нутгийн Зэ Жян мужийн Ханжөү хотод болсон байна. Энэ бол Хятадын засгийн газрын анх удаагаа зохион явуулж байгаа олон улсын чанартай шашны чуулга уулзалт болно, дэлхийн 30 гаруй улс орон газар нутгийн буддын шашны мяндагтнууд, эрдэмтэн мэргэжилтэд, улс төрийн салбарын чухал хүмүүс нийт 1000 гаруй хүн чуулганд оролцсон байна. Энэ удаагийн чуулган нь "эвсэг зохицонгуй нийгмийг сэтгэл нэгдэн байгуулъя" уриан доор болж, дэлхийн буддын шашны эрх тэгш, олон талт, нээлттэй байлгах дээд зиндааны яриа хэлэлцээний тавцан болох юм.
Буддын шашин нь манай тооллоос өмнө 6-5-р зууны үед Энэтхэгээс үүсэлтэй, 2000 гаруй жилээс өмнө Хятадад дэлгэрч эхэлсэн, Хятадын уламжлалт соёолтой уялдан хөгжөөд Хятадын үндэстнүүдийн шашин шүтлэгийн нэг болсон байна. Буддын шашин нь өнөө болтол мөн доронт Азийн орнуудын чухал шашин байж, олон орны буддын шашныхан улс орон дамжин тасралтгүй хамтын ажиллагаа хийж байна. Дэлхийн буддын шашны чуулга уулзалт байгуулагдснаар доронт Азийн орнуудын буддын шашны солилцооны хувь барилдалгаа ч бий болсон юм. Дэлхийн буддын шашны чуулга уулзалтын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Хятадын буддын шашны нийгэмлэгийн байнгын хорооны орлогч дарга Шэн Хуй гуай уулзалтын нээлтийн ёслол дээр баярын үг хэлэх үе, дэлхийн буддын шашны чуулга уулзалтыг зохион явуулж байгаа нь олон улсын буддын шашнийханы хамтын эрэл хүслийг тусгаж байгаа юм гэж илэрхийлсэн байна.
1 2
|