Дэлхийн буддын шашны анхны чуулга уулзалтыг Хятадын буддын шашны өнө удаан түүхтэй Же Жян мужд хийж байгаа юм. Америк, Англи, Маврикий, Австрали, Бразиль, Хойт Солонгос зэрэг улс орон газар нутгийн зүтгэлтэд 4 хоногийн хугацаатай энэ хуралд буддын шашны эв санааны нэгдэл болон хамтын ажиллагаа, нийгмийн хариуцалга, энх тайван үүрэг хариуцалга зэрэг асуудлыг авч хэлэлцэх юм байна. Чуулга уулзалт нь олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарал болон баяр талархалыг хүлээсэн бөгөөд олон орны улс төрийн чухал хүмүүс хуралд оролцож, өргөн олон нэрт хүмүүсийн ирүүлсэн баярын цахилгааныг туссан байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннан баярын цахилгаандаа: буддын шашин мэндэлсэн 2500 гаруй жилийн турш, буяны үйлсийг дэлгэрүүлж, ойлгож хүндэтгэсээр ирсэн үзэл бодлыг үнлээд буддын шашны энхийн үзэл бодол нь өдөр ирэх тусмаа хүмүүсийн итгэлийг олж байна гэж илэрхийлсэн байна. УТЗЗ-ын бүх Хятадын хорооны орлогч дарга Дүн Жиньхуа нээлтийн ёслол дээр Аннаны баярын цахилгааныг уншсан байна.
Бидны гарал үүсэл, үндэстний ястан, соёл иргэншил, шашин шүтлэг өөр өөр байсан ч бидны сэтгэл санаа холбоотой юм, иймээс хамгийн чухал нь бүр адилхан нэг гэр бүл, нэг дэлхий ертөнц дээр амьдарч байгаа том гэр бүл юм, иймээс бид дэлхийн ертөнцийн хүн төрөлхтний ашиг сонирхолыг биелүүлж, амар амгалан, эв найртай амьдрахын төлөө хамтаараа чармайх ёстой юм гэжээ.
УТЗЗ-ийн Бүх Хятадын орлогч дарга Лю Яньдүн хэлэхдээ
Хятадын засгийн газар болон ард түмэн ардчлалтай, хууль дүрэмтэй, голч шударга, итгэл найрамдалтай, уян хадан, амар амгалан, хүн байгаль зохицсон эвсэг нийгэм бйагууллана. Энх тайванаар хөгжиж байгаа Хятад улс эвсэг найрамдалтай хамтын дэлхий ертөнц байхыг хүсч байна, Хятадын засгийн газар болон ард түмэн дэлхийн олон орны засгийн газар , ард түмэнтэй хамтаар хүчирхэг эе эвтэй, нягт хамтран ажилсан, өнө батын энх тайван, хөгжил цэцэглэлтэй эвсэг зохицонгуй дэлхий ертөнц байгуулахаар чармайна гэж нээлтийн ёслол дээр хэлсэн байна. 1 2
|