• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-17 15:07:55    
Олон улсын байгаль орчны хамгаалалтын "Сопи" шагнал хүртэгч хатагтай Ляо Сао-и

Хятадын Олон Улсын Радио

    Бээжинд " байгаль орчны хамгаалалтын соёлын төв" гэдэг хүрээлэн байгаа орчныг хамгаалах зорилготой иргэдийн байгууллага байдаг. Хүмүүс түнийг дөхөмчлөөд "Бээжингийн дэлхийн тосгон" гэж нэрийддэг. Уг байгууллагыг үүсгэн байгуулагч нь 50 гарч яваа хатагтай Ляо Сао-и юм.

    Тэгшхэн гуалаг нуруутай, цоглог хар нүдтэй дөнгөж 50 гарч яваа Ляо Сао-и уулдаа Хятадын нийгэмийн шинжлэх ухааны академид философийн онолын судалгааны ажил хийж байсан юм. 1993 онд Америкийн Умрад Каролина муж улсад хоёр жил мэрэгжил дээшлүүлэн суралцаж, залгаад докторын цол халгаалахаар төлөвлөж байжээ. Гэтэл Америкт явахдаа найздаа даалгаад явсан " Байгаль орчны хамгаалалт болон Хятад улс" гэдэг телевизийн тусгай нэвтрүүлэгийн зураг авах ажлыг найз нь өөр ажлаас болж үргэлжлэн биелүүлж чадахгүй болсноор байгаль орчны хамгаалалтыг тулаар чухалчилж үздэг тэрээр цол хамгаалахаа болиод Америкаас буцаж ирсэн байна.

    Ляо Сао-и буцаж ирээд " Байгаль орчны хамгаалалт болон Хятад улс" гэдэг телевизийн тусгай нэвтрүүлэгийн зураг авах ажлаа дуусгаж, бүр эртнээс төлөвлөж байсан Бээжингийн "Байгаль орчныг хамгаалах дэлхийн соёлын төв" байгуулах болон Хятадын төв телевизид хүрээлэн байгаа орчныг хамгаалах тухай тусгай булан гаргах мөрөөдлөө биелүүлсэн байна. Үүнээс хойш тэр байгаль орчныг хамгаалах иргэдийн үзэл танилтыг дээшлүүлэх ажилд оролцож ирсэн байна. Одоод хүрч иртэл Ляо Сао-и байгаль орчныг хамгаалах тухай өгүүллийг олноор нийтлүүлж, телевизийн тусгай нэвтрүүлэгийг ч 100 гаруй бэлтгэсэн нэвтрүүлсэн байна. Тэр "Бээжингийн дэлхийн тосгон"-ы сайн дурынханыг дайчлан өдөр тутамын амьдралд хүрээлэн байгаа орчноо хамгаалах олон нийтийн суртал ухуулагын арга хжмжээг зохион байгуулж ирсэн байна. Жишээлээд хэлбэл иргэдийн байгууллагатай хамтаар 2000 онд 4-р сарын 22-ны дэлхийн байнгаль орчныг хамгаалах өдөрт тохиолдуулан " Байгаль орчныг хамгаалах Хятадын үйл ажиллагаа" арга хэмжээг зохион байгуулж, Хятадын бараг арван сая иргэдийг дайчлан " хэрэглэгээ зүй зохистой болгож бохирдолоос сэргийлэх "сэдэвт хүрээлэн байгаа орчныг хамгаалах арга хэмжээнд оролцуулсан байна. Мөн 2000 онд "Бээжингийн дэлхийн тосгон " болон Хятадын засгийн газрын холбогдох салбарын хамтаар санаачилсан "олимпийн эрхэм дээд үзэл санааг дэлгэрүүлэн байгаль орчноо хамгаалъя" гэсэн уриалгын бичигт гарын үсэг зурах ажиллагаанд Бээжнгийн 800 мянга гаруй бага сургуулийн сурагчид гэрийн ахмадыг дайчлан оролцуулж "Олимпийн эрхэм дээд зорилт болон байгаль орчноо хамгаалах" үзэл баримтлалыг өсвөрийн үе гэр бүлд хүртэл сурталчлан ухуулсан байна.

1  2