• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-17 15:07:55    
Олон улсын байгаль орчны хамгаалалтын "Сопи" шагнал хүртэгч хатагтай Ляо Сао-и

Хятадын Олон Улсын Радио

    Ляо Сао-и бол зорисон зүйлээ заавал хийж бүтээдэг хүн юм. Хүмүүсийн оршин амьдарч байгаа орчин ахуйгаа хамгаалах үзэл ухамсарыг дээшлүүлэхийн төлөө тэр Бээжингийн дүүрэгээс 180 га ойг түрээслэн авч сургалтын бааз болгосон байна. Энд амьдарч байгаа 40 гаруй өрх тариачдыг хогийг төрөл хуваан асгах, нарны эрчим хүчээр гэрэлтүүлэг хийж, намгийн хийгээр хоол унд бэлтгэн тариа төмс хүнсэн ногоондоо органик бордоо оруулах болгосон байна. Ой мод, тариа төмс хөхрөн ногоорсон, тал намгархаг газарт нь хээрийн шувуу нутагласан , булаг горих ундран горцгоносон энэ тосгон нь өнөө аялал жуулчлал болон байгаль орчныг хамгаалалтын үлгэр жишээ сургалтын бааз, экологийн тосгон болсон байна.

    10 хэдэн жил өнгөрч, "Бээжингийн дэлхийн тосгон" анх байгуулагдах үеийн гуравхан ажилтантай байснаасаа өнөө 15 ажилтантай болж, албан ёсоор бүртгүүлсэн сайн дурынхан хэдэн мянгад хүрчээ. Онолын судалгаа хийж, телевизийн нэвтрүүлэг бэлтгэн, хороололд сургалт дамжээ эрхлэн явуулж, олон улсын солилцоо хамтын ажиллагаа өрнүүлж ирсэн иргэдийн байгууллага-- "Бээжингийн дэлхийн тосгон" -ы ажил нь Олон улсын хамтын нийгэмлэг болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхаарлыг өргөнөөр татсан байна. 2000 онд Ляо Сао-и Олон улсйн байгаль орчны хамгаалалтын их шагнал "Сопи" шагналыг хүртсэн байна. Байгаль орчныг хамгаалах салбарт түүний гаргасан гарамгай хүчин зүтгэлийг үнэлж Хятад засгийн газар түүнд " байгаль орчны хамгаалагч зүтгэлтэн" гэсэн цол олгож, 2008 оны олимпийн наадмын зохион байгуулах комисс түүнийг байгаль орчны хамгаалалтын зөвлөхөөр урьсан байна.

    Өнөө үед хүмүүс дээд зэрэглэлийн орон сууц, хувийн унаа, агааржуулагч зэрэг орчин үеийн амьдралыг хөөцөлдөж байхад Ляо Сао-и унаа барихгүй, албан гэр айл гэртээ ерөөс агааржуулагч хэрэглэхгүй. Түүний ажиллах өрөө нь найман давхарт байдаг, гэвч яаралтай ажил тохиолдохгүй юм бол тэр ерөөс цахилган шатанд суудаггүй. Телевизоор, хөргөгч, угиалагын машин энэ гурван цахилган хэрэгсэлтэй бол амьдаралд дутах юм байхгүй, хүн төрөлхтний хэтрүүлсэн хэрэглээ нь байгаль орчноор үнэ өртөг гаргууүж байдаг гэдгийг тэр ойлгож байна. Хүн төрөлхтөн амьдралдаа зөвхөн материйн амьдалыг хөөцөлдөөд байж болохгүй, додоотын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний өсөлтйг хөөцөлдөөд ч байж болохгүй, харин оршин амьдарч байгаа энэ дэлхийгээ хамгаалан байгальтайгаа зөв зохицонгуй харилцах нь хамгийн чухал гэж тэр хэлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/


1  2