
Хятад улсын дарга Хү Жиньтао 19-ний өдөр Сиэтлд Вашингтон муж улс болон Сиэтл хотын аж ахуйн нэгжүүд болон найрсаг байгууллагуудын зохин байгуулсан үдийн зоогт оролцсон бөгөөд "Харилцан ашигтай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, хамтын хөгжилд тус дөхөм үзүүлье" сэдвээр үг хэлж, Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны хөгжлийн талаархи Хятадын бодлого, байр суурийг дэлгэрэнгүй тодорхойлон өгүүлсэн байна.
Хятад Америк 1979 онд дипломат харилцаа тогтоосноос хойш эдийн засаг худалдааны харилцаа түргэн хөгжиж, хоёр талын худалдааны хэмжээ 80 гаруй дахинаар өсөн нэмэгдсэн байна. Хятад улс өнөө Америкийн худалдааны 3-р том түнш болон хамгийн түргэн өсөн нэмэгдэж байгаа экспортын зах зээл болж, Америк нь Хятадын худалдааны 2-р том түнш болон экспортын хамгийн том зах зээл болсон байна. Хү Жиньтао хэлэхдээ, түргэн хөгжиж байгаа Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмэнд ихээхэн бодитой ач тус авчирсан байна. Эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа нь Хятад Америкийн харилцааны хөгжлийн чухал тулгуур мөн гэдгийг амьдрал харуулж байна гэжээ. Тэрээр мөн хэлэхдээ, Хятад Америкийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны хөгжил нь түргэн, цар хэмжээ нь их, салбар нь олон учраас ийм тийм асуудал гарах нь зайлашгүй юм. Гэвч харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжил нь Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны гол урсгал байсаар юм. Буй болсон асуудлыг хоёр тал эрх тэгш зөвшилцөл, яриа хэлэлцээ хийж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөтгөж байгаад зүй зохистой зохицуулах ёстой гэжээ.
1 2
|