• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-20 17:00:12    
Хятад Америкийн эдийн засаг худалдааны харилцааны талаар Хү Жиньтао үг хэлэв [Radio]

Хятадын Олон Улсын Радио

    Америкийн талын анхаарал тавьж байгаа Хятад Америкийн худалдааны тэнцвэргүй асуудалтай холбогдуулан Хү Жинтьтао хэлэхдээ, 

    Хятад улс дотоодын эрэлт хэрэгцээгээ өргөтгөх чиг шугам баримталж, үүгээр эдийн засаг нийгмийн хөгжлийг ахиулах үндэс суурь болгоно. Хятад улс Америкийн бүтээгдхүүн болон үйлчилгээний Хятадын зах зээлд орох хэмжээг цаашид өргөтгөж, худалдааны тэнцвэргүй байгаа асуудлыг нэн түргэн нэн сайтар зохицуулахын тулд Америкийн тал экспортын хязгаарлалаа багасгаж, худалдааны ивээх үзлийн арга хэмжээгээ багасгах талаар наашитай үйл ажиллагаа авч, Америкийн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг хүсч байна гэжээ.

    Оюуны өмчийн эрхийг хамгаалах бол дэлхийн улс орнуудын хамтын ашиг сонирхол юм, мөнч Хятадын нээлттэй байлгахаа өргөтгөж, хөрөнгө оруулалтын нөхцөл боломжоо сайжруулж, бие даан шинийг бүтээх хүчин чадлаа нэмэгдүүлэхийн шаардлага мөн. Энэ талаар Хү Жиньтао хэлэхдээ, 

    Хятадын оюуны өмчийн эрхийг хамгаалж, хулгайгаар олшруулан хэвлэх ажиллагааг таслан зогсоох байр суурь бол эрс тууштай юм. Хятад улс оюуны өмчийн эрхийг хамгаалах хуулийн системээ үргэлжлэн боловсронгуй болгож, хууль хэрэгжилтээ эрчимжүүлж, оюуны өмчийн эрхэнд халдах төрөл бүрийн үйл ажиллагаанд хатуу цохилт өгч, улс орнуудын оюуны өмчийн эрх бүхий хүмүүсийн Хятад улс дахь хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэжээ.

    Юаний ханш нь мөн Америкийн талын маш их анхаарч байгаа асуудал юм. Энэ тухай Хү Жиньтао хэлэхдээ,

    Хятад улс ямагт хариуцлагатай байр суурь баримталж, Хятадын эдийн засаг нийгмийн хөгжлийн бодитой байдал, бүс нутгийн болон дэлхийн эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг бодож, Хятадын байдалд тохирсон мөнгөний ханшийн дүрэм тогтоосон байна. Хятад улс банк санхүүгийн өөрчлөлтөө үргэлжлэн эрс хэлбэрэлтгүй ахиулж, юаний ханшийн бий болох механизмийг боловсронгуй болгож, юаний ханшийг зүй зохистой, тэнцвэртэй түвшинд үндсэнд нь тогтвортой байлгах болно гэжээ.

    Хү Жиньтао мөн Хятадын эрчим хүчний бодлогыг танилцуулсан байна.

    Микрософт компанийн зөвлөлийн дарга Билл Гаес, Боинг групын ерөнхий захирал Алан Мулалли болон Хятад Америкийн найрсаг зүтгэлтэд нийт бараг 600 хүн үдийн зоогт оролцсон байна. \Цэцэн орчуулж, Буян хянав\


1  2