Хятад улсад Мгдонадс КFC зэрэг гадаадын бэлэн хоол нь хүмүүст өдөр ирэх тутам таашагдаж байгаагийн зэрэгцээ түүнийг эсэргүүцэх хандлага ч ирэх тутам нэмэгдэж байна. "Хүүхэдэд амтат хоол хангаж хүүхэд ахуй насыг нь баяр жаргалтай байлгах нь манай зорилт" гэсэн Мгдоналдсын урианы эсрэг "Мгдонадс хүүхэдийг тараглуулж өвчин эмгэгтэй болголоо" гэж эсэргүүцэх хүмүүс олон боллоо.
Бээжингийн Мгдонадс зэрэг гадаадын бэлэн хоолны газар хоол идэж байгаа хүмүүсийн дийлэх олон нь аав ээжийнхээ хамт ирж байгаа хүүхэдүүд байгаа юм.Үүнээс гадна, компанид ажилладаг залуучууд, дунд сургуулийн сурагч, их сургуулий оюутан, амраг хос зэрэг нь ч эдгээр бэлэн хоолны газрын байнгын зочин юм. Ийм олон хүүхэд залуучууд сонирхолтой болохоор гадаадын бэлэн хоолны газар нь хөл хөгжөөнтэй, ашиг орлого нь ч их байдаг юм.
2005 оны жилийн сүүлчийн бүртгэлээс үзвэл, Мгдонадс бэлэн хоолны газар Хятад улсад 700 салбар рестрантай болж, 2004 оны жилийн сүүлчийн байдлаар Пизахут 1200 салбартай болж, Пизахут, Оригинал зэрэг бэлэн хоолны газрын тоо ч тасралтгүй нэмэгдэж байна.
Гадаадын бэлэн хоолны газар Хятад улсад түргэн хөгжиж байх энэ үеэр Мгдонадсын төрлөх нутаг Америкт эсэргүүцэх дуун гарчээ. Мөгөн гэдэг залуу 2004 онд нэг сарын турш Мгдонадсын хоол ундааг хэрэглэснээс болж хүндийн жин нь 12 км нэмэгдэж, биеийн ажиллагаа нь хэвийн биш болжээ. Тэрээр энэ байдлаа баримтат кино болгон зураг аваад олон улсын зарим нэрт бэлэн хоол нь олон нийтийн эрүүл мэндэд муугаар нөлөөлж байгааг хүмүүст танилцуулсан байна. Хожим нь түүний энэ баримтат кино нь олон улсын киноны наадамд шагнал хүртсэн байна.
1 2
|