Хятад улсад Мөгөнтэй адил Мгдонадсыг эсэргүүцэгч ирэх тутам олон болж байна. Хятадын ардчилсан холбооны төв хорооны нарийн бичгийн дарга, ХУТЗЗ-ийн гишүүн ноён Жан Жяо болон Хятадын шим тэжээлийн нийгэмлэгийн орлогч нарийн бичгийн дарга хатагтай Ян Юешинь нар гээд олон хүн бий.
Ноён Жан Жяо анх 2003 онд телевизийн нэвтрүүлэгээс урамшуулалын шагналыг нь олох гэж нэг охин нэг сарын турш Мгдонадсын бэлэн хоол идээд эцэсийн бүлэгт шагналыг нь ч олж чадсангүй бөгөөд биеийн хүндийн жин нь 10 гаруй км нэмэгдсэн мэдээллийг хараад энэ асуудалд анхаарлаа хандуулах болсон байна. Шим тэжээлийн судалгааны ажил хийдэг хатагтай Ян Юешинь гадаадын бэлэн хоолыг ловш хоол гэж үзэж байна. Ловш гэж хэлж байгаагийн учир нь Мгдоналдс КFC зэрэг гадаадын бэлэн хоол нь калори, өөх, уураг их бөгөөд хоол нь хэдхэн төрлийн болохоор үргэлж түүнээр хооллоход хүрвэл таргалах боломж их гэж үзэж байна.
Хятадын тарган хүний тоо нэмэгдэх хандлагтай болж, Бээжингийн сургууль хороололд тарган хүүхэд олон харагдах болсныг Хятадын эрүүл мэндийн яамны тайланд харуулсан байна. Мгдонадс КFC зэрэг гадаадын бэлэн хоол нь хүүхэд залуучуудын насан туршийн хоолны дуршилд нөнөөлж, тэднийг насан турш тарган байдлаас нь гаргаж чадахгүй болгож бий гэж хатагтай Ян Юешинь сэтгэл түгшиж байна.
Мгдонадсын өрөгжих хандлагыг боловсронгуй хууль тогттоомонжин сая үр ашигтай хориглож чадна гэж хатагтай Ян Юешинь үзэж байна.
Ноён Жан Жяо засаг төрийн үйл хэрэгт оролцох системээр дамжуулан хүнсний аюулгүй байдлын тухай хуулийг боловсронгуй болгохыг уриалж байна. Өнөө Хятад улс хүнсний эрүүл ахуйн хуульд өөрчлөлт оруулах ажлыг яаралтай хийж байна. Өөрчлөлт оруулсан төслийг энэ оны 12 сард Хятадын хууль тогтоох байгууллагад хэлэлцүүлэхээр өргөн дэвшүүлэхээр болно. /Урангоо орчуулж бэлтгэв 1 2
|