• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-26 16:57:15    
Ган утас дээр тоглогч уйгар хүн Авлайт Майжин

Хятадын Олон Улсын Радио

    "Давааз" бол уйгар үнднстний эртний циркийн төрөл мөн. Түүнийг мөн ган утсан дээрэх тэнцвэр гэж хэлдэг. Газраас хорь гучин метрын өндөрт ган утсан дээр ямар ч хамгаалалтгүйгээр хулс хөндлөн барин тэнцвэрээ олж явдагаараа уйгар үндэстний дунд зоригтой эрчүүлийн спорт болсоор ирсэн юм. Авлайт Майжин уйгар циркчдийн дотрох оройлогч нь мөн. Тэрээр 28 метрын өндөрт ган утсан дээр ая дуу аялуулан уйгар үндэстний бүжин бүжиглэн 38 хоног амьдарч, өндөр дэх ган утасны тэнцвэрийн гинисийн тэмдэглэлийг нэг л дээр долоо удаа шинэтгэсэн байна.

    "Давааз" өөрөөр хэлбэл өндөр дэх ган утаны тэнцвэр нь Уйгар үндэстний циркийн хувиар Хятадад гурван мянган жилийн түүхтэй болжээ. Гэвч түүхийн олон зүйлийн шалтгаанаас болж нилээд урт шиг хугцаанд мартагдахад хүрчээ. Азаар уйгар үндэстний ахмад циркчдийн хүчин чармайлтаар эртний энэ циркийг хойчийн үеийнхэндээ өвлүүлэн залгамжлуулсан байна. Тэр нь хорь гучин метрын өндөрт ган утсан дээр ямар ч хамгаалалтгүйгээр ганц хулсаар тэнцвэрээ олж явахын зэрэгцээ бас өндөр мэрэгжүийн олон зүйлийн бэрхтэй хөдөлгөөн хийдэгээрээ хүмүүсийн сонирхолыг татаж байдаг юм.

    Авлайт Майжин багаасаа зориг зүрхтэй тул аюул бартаатай ажиллгаанд сонирхолтой байдаг. Тэрээр долоон настай байхдаа аавынхаа хамт сяний төв орж даваазын тоглотлт сонирходоо өндөрт ган утсан дээр ажиггүй явдаг тэдгээр зоригтой эрчүүлийг бахран биширсний зэрэгцээ өөрөө ч энэ эрдэмийг сурна даа гэж зориг шуудсан байжээ.

    Санасан хэрэг сэтгэлчлэн бүтэх гэдгээр Авлайт Майжин арван долоон настайдаа орон нутгийн циркийн хамтлагд орж, олон зүйлийн цирк сурсан байна. Хожим нь тэр хамтлагын ахмад даваазчдаас даваазын ур мэрэгжлийг сурч, эртний уламжлалт энэ урлагийг өвлөн залгамжил хөгжүүлэн дэлгэрүүлэхээр зориг шийдсэн байна.

1  2