• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-04-26 16:57:15    
Ган утас дээр тоглогч уйгар хүн Авлайт Майжин

Хятадын Олон Улсын Радио

    Энэ зорилгоо биелүүлэхийн төлөө Авлайт Майжин хичнээн аймшигтай хэдий бэрхшээлтэй байсан ч тэр ерөөс хойш сууж үзээгүй. Хатуужилтай дасгал хийж, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж ирсэн байна. Долоон жилийн өмнө тэрээр Үрүмчийн цэцэрлэгт хүрээлэнд тоглолт гаргаж байгаад өндөр дээрээс халтран ойчиж мэдээ сэгээгүй болсон юм. Эмч сувилагчийн түргэн тусламж үзүүлсний ачаар тэр амьтай гарчээ. Гэвч түүний шагай өвдөг зэрэг олон газар бэртэл гэмтэл авснаар эмч түүнийг даваазын циркийг дахиж хийж чадахгүй гэж тасархай хэлсэн юм.

    Гэвч тэр сэтгэл мохсонгүй. Эмнэлэгээс гарсны дараа даваазын дасгалаа сэргээх гэж оролдож эхлэсэн байна.

    Ган утасны тэнцвэрийн ур чадвар хэчнээн сайн байсан ч гэсэн нас ахиж өтлөх цаг бий, тэр насанд хүрэхээс өмнө өөрөө заавал гинисийн дэлхийн амжилт тогтоох хэрэгтэй гэж зориг шуудсан гэжээ.

    Бэртэл нь илааршсан боловч бүрхэг бороонтой өдөр юм уу дасгал хөдлөгөөн хийвэл мөн л тэсвэрлэхийн аргагүй шимшрэн өвддөг байлаа. Эхнэр нь түүний дахиж давааз хийхийг эрс хориглосон байв. Гэвч тэр дэлхийн рекорд амжилт тогтоохоор сэмээр зориг шийдэж, эхнэрээсээ нуун дасгал хийж ирсэн байна. Эхлээд хялбараас явах тутам бэхшээлтэй дасгалыг хийж, нэг жил сэргээн хэвдээ орох дасгалаар дамжин тэр эцэсдээ ган утсан дээр олон зүйлийн хөлөдгөөн хийж явж чадах болсон байна. 2005 онд Шинжянгийн уйгурын өөртөө засах район байгуулагдсны тавин жилийн ой тохиож, Авлайт Майжин ган утасны тэнцвэрийн дэлхийн амжилтаар өөртөө засах район байгуулагсны тавин жилийн ойг мялааж билээ. Нөхөд нь түүний амжилтад баярлаж, тэр өөрөө ч гайхамшиг бүтээлээ гэж үздэг.

    Тэрээр хэлхэдээ, циркийн хамтлагийн дэмжлэгтэйгээр би бүтэн долоон жил дасгал хийсний дүнд даваазын урлагийн дэлхийн амжилтыг долоо удаа шинтгэж хүсэл мөрөөдлөө биелүүлж, өөрийн нутгийнхаа тавин жилийн ойд амжилтаараа бэлэг барьсан гэжээ.

    Энэ амжилтыг тогтоохын төлөө тэр өндөр дээр 38 хоног амьдарч, өдөр 28 метрын өндөрдөх ган утсан дээр дуулан бжиглэж, шөндөө ган утасны өнцигт байрлуулсан жижиг модон өрөөд амардаг байлаа. Энэ явц нь хэдийгээр хатуу бэрхшээлтэй, аймшигтай боловч туулаад даваад гарч ирсан Авлайт Майжин бахархал төрж явдаг байна.

    Өнөө Авлайт Майжин мөн өдөр бүр дасгал хийж нэн аймшигтай нэн гайхамшигтай хөдөлгөөнийг даваазын урлагт харуулахаар чармайж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/


1  2