Шюй Ланьшян бол Хай Нань мужийн Шинь Жун тариалангийн фермийн каучукийн мод зүсэгч ажилчин юм. Гэхдээ хэрэгслийн мод зүсэхийг хэлж байгаа биш, тэр нь каучукийн модыг хувих гарган шүүийг нь гоожуулж авах ажил юм. Каучукийн шүүсийг аж үйлдвэрлэлд ашигладаг. 1991 онд Шюй Ланьшян өөрийн нутаг Хү Бэй мужаас уг тариалангийн фермд ирж түр ажилчин болжээ. Каучукийн модыг зүсэж хових гарган шүүснийг нь саах ажил бол өдөр бүр үүрээр босож каучукийн хүрээлэнд хүрч өвс хулс чийг нойтонтой газар хорхой шумуулд зуугдан урт цагаар ажилладаг хатуужилтай ажил юм. Гэвч Шюй Ланьшян ажилласан тэр өдрөөс аваад ерөөс халширсангүй, энэ ажлыг хийнэ гээд сонгосон болохоор заавал сайн хийж гүйцэтгэх хэрэгтэй гэж чармайн ажиллаж ирсэн байна.
Анх Каучук зүсэх мэрэгжлийг дасгалжих курст сурч байхдаа тэр мэрэгжлийг сайн эзэмшихийн төлөө хэнээс ч эрт очин шаргуу сурч, чөлөөт цагаараа ч хэд хэдэн цагаар дасгал хийж сурч оролддог . Хатуужилтай сурч хүч хөдөлмөр зарцуулбал хүссэн зорьсондоо хүрдэг гэдэгчлэн каучукийн модыг хувих гаргах ажлыг албан ёсоор хийж эхэлсэн энхны сард түүний зүсэх мэрэгжил өндөр түвшинд хүрсэн байна. Арав гаруй жилийн турш уг тариалангийн фермд түүний зүсэх мэрэгжил хамгийн өндөр, каучукийн шүүс үйлдвэрлэсэн хэмжээгээрээ ч ер нь тэргүүн байранд орж иржээ.
1994 онд Шинь Жүн тариалангийн ферм каучукийн модыг зүсэх шинэ туршилт хийж, үүнийг Шюй Ланьшян нарын зэрэг хэдэн ажилчинд үүрэг болгохоор шийдвэрлэжээ. Энэ туршилт нь их бэрх тул биелүүлж чадахгүйд хүрвэл нэг жилийн оролого нь нөлөөлөгднө гээд хүмүүс айж хийхгүй байлаа. Гэтэл Шюй Ланьшян туршилтын ийм чухал үүргийг биднийг итгээд хийлгэх гэж байхад хойш сууж яаж болох бэ? Энэ туршилт нь каучукийн ажил төрлийн хөгжилтэй холбоотой, амжилтад хүрвэл улс орон ард түмэнд бүр ашигтай, алдвал ихдэхдээ миний хувийн орлого хохирох биз гээд үүргийг зоригтой хүлээж авсан байна.
Туршилтыг нэн шинжлэх ухааны үндэс баримттай болгохын тулд тэр бүх хүчнээрээ чармайн ажиллаж, өөр бусад найман цаг ажлладаг. Гэтэл тэр арван цагаар ажиллаж амралт чөлөөт цагаа бүр каучукийн хүрээлэнд өрнгөрүүлж иржээ. Шюй Ланьшян уйгаагүй ажиллан бусадаас хэд дахин хүч хөдөлмөр зарцуулсны дүнд каучукийн шүүсийг гоожуулж авах шинэ туршилт нь төсөөлсөн үр дүндээ хүрч түүний хариуцсан каучукийн хүрээлэнгийн мод нэг бүрийн жилийн дундаж үйлдвэрлэлийн хэмжээ нь бусадынхаас яг нэг тонн орчимоор илүү байлаа.
1 2
|