2004 онд Шюй Ланьшян 20-р зууны 60-аад онд тарьсан 1887 суурь каучукийн модыг гэрээгээр авч ажилласан байна. Он жил удснаас болж эдгээр мододоос каучукийн шүүс гарах хэмжээ нь бага байж, хоёр мод тутамаас дүнгэж 1.85 килограмм юм уу 2. 7 килограмм орчим л гоождог байснаас хүмүүс авч ажиллах дүргүй байлжээ. Шюй Ланьшян гэрээгээр авч нарийн сайн арчилгаа хийж ажилласнаас хоёр мод тутмаас шшүс саах хэмжээг 5.3 килограмм хүртэл нэмэгдүүлсэн байна. Шүүс саах хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө тэр арга бүхнийг сүвэгчилж органик бордоо оруулж арчилгаа хамгаалалтаа сайжруулснаас жилийн эцэс болоход уул нь 6 тонн үйлдвэрлэдэг модод нь 10.7 тонн үйлдвэрлэсэн шилдэг амжилтад хүрсэн байна. 1995 оноос одоод хүрч иртэл, Шюй Ланьшян нийт 66.4 тонн каучукийн шүүс үйлдвэрлэсэн байна.
Шюй Ланьшян наранд түлэгдэн салхинд гуйдуулж өлсөж чанган ядарч зүдэрч 14 жил хатуужилтай ажиллаж каучукийн модноос шүүс сааах хэмжээг дээшлүүж ирснээр " каучукийн гарамгай ажилчин" , "тэргүүний үйлдвэрлэгч", "Мартын наймны улаан тугч", зэрэг цол хүртэж, 2003 онд ХКН-ын 16-р их хурлын төлөөлөгч, 2005 онд бүх Хятадын хөдөлмөрийн баатараар сонгогдсон байна.
Шюй Ланьшян гэрийн амьдралын ядуугаас болж их сургуульд суралцаж чадсангүй юм. Ноднин 38-тай тэрээр Хятадын хөдөлмөр харилцааны дээд сургуульд элсүүлж, их сургуульд суралцах мөрөөдлөө биелүүлжээ. Их сургуульд суралцах завшаан олдсондоо би маш баяртай байна, хүн тасралтгүй сурч мэдлэг боловсролоо дээшлүүж байвал сая ажлаа амжилттай биелүүлж , нийгэм нийт улс орондоо ач тусаа өгч чадна гэж тэр хэлж байна. /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2
|