Нүхэн гэр нь Хятадын баруун хойтын шар шороот өндөрлөгт амьдардаг иргэдийн эртнээс уламжлагдаж ирсэн орон сууцны хэлбэр юм. Өнөөдрийн эгэл хүний амьдрал дугаараар эртний барилга –Нүхэн гэрт амьдардаг Шаань Шичүүдийн амьдралын тухай танилцуулъя.
Бүр эрт 4000 гаруй жилийн өмнөөс Шаань Ши мужийн хойт хэсгийн шар шороот өндөрлөгт амьдардаг иргэд нүхэн гэрт амьдрах заншилтай болжээ. Учир нь өндөрлөгийн шар хөрсий наанги шавар шороо нь наалдамхай хатуу бөхлөг байдагаас нурж унахгүй юм. Нүхэн гэрийг уулны энгэрийг дагуулан нүхлэн малтаж барьж байгуулдаг тул хялбархан мөртөө үнэ өртөг бага зарцуулдаг ба өвөл дулаан зун сэрүүн онцлогтой юм. Одоо ч гэсэн шар хөрсөт өндөрлөгт нүхэн гэрийн орон сууц зөндөөн байгаа бөгөөд нүхэн гэрт өмьдарч байгаа хүн ард 40 сая гаруйд хүрч бий. Нүхэн гэр нь их төвлөв өндөрөөрөө гурван метр, өргөнөөрөө ч гурван метр, гүнээрээ 20 гаруй метр байж, үүд цонхыг наран өөд хандуулан гаргадаг болохоор гэрэл гээ хангалтай байдаг. Хамгийн энгийн бөгөөд үнэ өрдөг бага зарцуулдаг нүхэн гэр нь шууд нүхлэж орсон шавар хантай нүхэн гэр юм. Бас зарим нь чулуугаар засвар хийж бэхлэсэн чулуун ханатай нүхэн гэр, бас зарим нь тоосогоор бэхлэсэн тоосгон нүхэн гэр байдаг. Тоосгон нүхэн гэр нь цэвэр цэмцгэр үзэмжтэй сайхан байдаг.
Энэ жил 53-тай Жан Жизүнь бол Шаань Ши мужийн хойт хэсгийн Янь Ань хотын Вань Шань Шянгийн Хуа Юаньтүнь тогсоны тариачин юм. Хоёр хүү нь гэрлэж ач хүү ач охинтой болжээ. Тэднийх найман тасалгаа нүхэн гэртэй. Уулны энгэрийг дагуулсан дээр талын хоёр тасалгаа нүхэн гэрийг Жан Жизүний аав нь 1962 онд барьж, одоод хүрч иртэл тэр янзаараа байна. Дунд талын гурван тасалгаа нүхэн гэрийг 1964 онд барьж, хэдэн жилийн өмнө засвар хийж тоосгон бүтэцтэй болгож, Жан Жизүнь нөхөр гэргий бага хүүтэйгээ хамт амьдарч байна. Уулны хормойн хамгийн дор талын гурван тасалгаа нүхэн гэрийг 80-аад оны үед барьж өнөө том хүү нь сууж байна. Нүхэн гэр гэж хэлэхэд харанхуй л байх гэсэн сэтгэгдэл хүмүүст хамгийн түрүүнд төрөгдөг. Гэтэл Жан Жизүний тоосгон бүтэцтэй нүхэн гэрт орход хорь гаруй ам метр талбайтай энэ нүхэн гэрт нарны гэрэл налайтал тусч уужим саруулхан цэвэр цэмцгэр байлаа. Хоймортоо том ханзтай, талд нь зуухтай. Гурван талын хана дээр наасан олон зүйлийн хайцалбар, ханын зураг, цонхон дээр наасан хайцалбарууд нь Шаань Ши нутгийн ардын урлагийн өвөрмөц онцлогыг харуулсан байлаа.
1 2
|