• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-08 14:36:01    
Эртний барилга—Нүхэн гэр болон нүхэн гэрт амьдардаг Шаань Шичүүд

Хятадын Олон Улсын Радио

    Шаань Шичууд олон мянган жилийн турш нүхэн гэрт амьдрахдаа нүхэн гэрийн урлаг соёлыг бий болгосон байна. Шаань Ши бүсгүйчүүд гар уран гоёлох дутрай, цонх хаалгаа олон зүйлийн амьтан ургамалын хайцалбараар гоёлон чимэглэж, гэрийн дээвэрээ хүртэл бүр гоё хээ зургаар янзалж, өрөөгөө тав тухтай хэнээс ч гоё цэвэр цэмцгэр авч явахаар чармайдаг байна. Эртний онцлогыг хадгаласан нүхэн гэрийн орон сууцны хэлбэр болон урт хугцааны турш бүрэлдэн бий болж ирсэн нүхэн гэрийн соёлын хэлбэр нь өнөө улам олон гадны жуулчид, гадаадынханы сонирхолыг татаж, аялал жуулчлалаар ирэх хүмүүс олон болсон байна. Жан Жизүнийх ч хэдэн өрөөгөө суллаж гэр ахуйн жуулчлал эрхэлж, орон нутгийн онцлогтой хоол зуушаар гадны жуулчидыг хүлээн авч зочилж байна. Гадаадын зочид манай нутгийн нүхэн гэр, янго бүжиг, хайцалбарын урлагийг их сонирходог болохоор бид янго бүжиг бүжиглэн сонирхуулж, бүсгүйчүүд хайцалбарын урлагаа сонирхуулдаг. Нүхэн гэр байхгүй айл тосгоны аялал жуулчлал тийм сайн биш гэж Жан Жизүн танилцуулж байлаа. Өнөө эндэхийн тариачид үе улиран оршин амьдраад ирсэн нүхэн гэрийн үнэ цэнийг мэдэрж, аялал жуулчлалын үйлсийг хөгжүүлэн орлогоо нэмэгдүүлж байна.

    ЯньАнь хот нүхэн гэрийн өнгө үзэмжийг харуулсан жуулчлалын цэг ажиллуулж байна. Уулыг түшин байгуулагдсан Ян Жялингийн чулуун хийтэй нүхэн гэрийн зочид буудал нь дэлхийд ховорхон харагддаг барилга байгуулалт юм. Найман мөр 300 тасалгаа өрөөтөй нүхэн гэрийн энэ зочид буудлын цонх хаалга нь бүр хөдөөгийн иргэдийн байшин шиг модоор хийсэн цонх хаалга, дээр нь улаан цаасаар зүйл бүрийн амьтан угамалын хайцалбарыг нааж, хана дээр нь тариачдын зурж бүтээсэн хөдөөгийн онцлгтой зургийг наажээ. Мөр нүхэн гэрийн гадна нь чулуун тээрэм юм уу чулуун ширээ сандал зэргийг байрлуулсан нь хөдөөгийн эртний өнгө үзэмжийг бүрэн харуулсан байна. Зочдын адил бус хэрэгцээ шаардлагын дагуу зарим өрөөнд ханзтай, зарим өрөөнд нь модон ор тавьж, ариун цэвэр амьдралын иж бүрэн төхөөрөмжтөй юм.

    Гадны хүмүүс энд ирж танилцан айлчлахдаа Хятадын баруун нутгийн ард иргэдийн уламжилт зан үйл эртний амьдралын хэлбэртэй танилцаж, түүний тухай ойлгож болох юм. Нэн олон гадны хүн орон нутгийн онцлогтой эртний уламжлалтай эдгээр зүйлд сохирхол төрж, хол замыг хөөж үзэн танилцахаар хүрч байхад үеийн үе нүхэн гэрт амьдарсаар ирсэн нутгийн тариачид амьдрал нь сажирснаар нүхэн гэрээс гарч, мөр мөр жигдэрсэн саруул уужим давхар байшинд амьдарах болж байна. Энд эртний уламжлалт хэлбэр орчин үеийн хөгжлийн хандлага зэргээр оршиж бий. /Урангоо орчуулж бэлтгэв/


1  2