Үүнээс гадна, хятад улс бас Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн дагуулийн хянан хэмжисэн тоо баримтуудыг ашиглан олон улсын ус хөрсний эх баялагийг шалган байцаах төсөлд оролцсон байна. Уг төслийн зорилго нь ган хуурай районд туслан ган хуурайг эсэргүүцэх чадварыг нь дээшлүүлэхийн төлөө юм. Уг төсөлд БНАСАУ, Монгол, Касахстан, Үзибийкстан, Пакистан зэрэг орон оролцож, улс орон болгоноос нэг туршилтын район сонгон хэрэгжүүлсэн байна.
Хөдөө аж ахуй, ойн аж ахуй зэрэг засгийн газрын бодлого тогтооход батлагатай тоо баримт хангасанаас гадна гай гамшигийг хянан хэмжих, хотын төлөвлөөгөө зэрэг талаар ч өдөр ирэх тутам чухал үүрэг гүйцэтгэж байна. 2004 оны 6-р сарт Хятад улс болон Энэтхэгийн хилийн районд уул нурсан хэрэг гарсанд хоёр орны засгийн газар маш чухалчилаж, Хятад улс ч Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн дагуулийн хянан хэмжисэн тоо баримтуудаар гамшигт нэрвэгдсэн районд хянан хэмжилт хийж уридчилан мэдээлэж байсан юм. Уг ажилд оролцож хянан хэмжилтийн ажлыг хариуцаж байсан ноён Вий Чэн же сурвалжилагчид хэлэхдээ, Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн дагуулийн хянан хэмжисэн тоо баримтууд хоёр орны гамшигаас сэргийлэх ажилд чухал үүрэг гүйцэтгэсэн.
Уг тоо баримтаар гамшигдсан районд 7 удаа мэдээлэл хангаж, уул нурсан газрын байдыг нарин доторхой мэдээлсэн байна гэжээ.
Үүнээс гадна Хятад улс бас Хятад Бразилийн газрын бөмбөрцөгийн эх баялагийн дагуулийн хянан хэмжисэн их хэмжээний тоо баримтуудыг ашиглан ноднины Энэтхэгийн далай цунамийн гамшигт шинжилгээ судалгаа хийж, зохих тоо баримтуудыг холбогдох улс орон бүс нутагт олгосон байна. Мөн энэ дагуулийн тоо баримтыг бүрэн ашиглахын төлөө энэ оны 4-р сард уг дагуулийн тоо баримтыг Хятадын хэмжээнд үнэ төлбөргүй хангасан байна. Мөн Малайз, Вьетнам, Иран зэрэг оронд холбогдох тоо баримтыг хангасан байна. 1 2
|