|

Бээжин хотын төвд байдаг Ван Фү Жинийн өргөн чөлөөнд нэг томоохон болд хавхагыг хүмүүс ихэд сонирхож бас зурагийг нь авч байх юм Тэр болд хавхагын дээр хятад үсгээр "Юань гүрний 2-р онд малтсан худаг" гэж бичсэн байна. Энэ худагийг 1999 онд уг өргөн чөлөөг тохижуулж,сэргээх үед олоод ийнхүү хамгаалалтад авч,түүхийн дурсгалт зүйл болгосон байна..Эрт дээр үед энэ өргөн чөлөөний буурин дээр энэ худагийг тойрон амьдрал буцалж,айл нутаглаж байсаны гэрч юм байна Ус дагаж амьдрал байдаг болохоор цагтаа энд түм түжигнэж бум бужигнасан газар байсан нь лавтай. ---Энэ нь Юань гүрний үеийн гудамж юм одоо орчин үеийн дүр төрхөөр шинэчлэн байгуулсан Бээжингийн их том худалдааны зээл газар болоод байгаа юм. гэж хөтөч бүсгүй надад танилцууллаа. Ван Фү Жингийн өргөн чөлөөнд Бээжин хотын хамгийн том их дэлгүүр байдаг юм байна.Бээжинд ирсэн гадаадын хүмүүс мхэвчлэн энэ их дэлгүүрт ирдэг байна. Энэ дэлгүүрийн бараа нь үнэтэй,бас чанартай гэнэ эргэн тойронд нь гудамжны хоёр талаар худалдааны газрууд,тэр дундаа бэлэг дурсгалын зүйлс зардаг газар маш олон байна.Аливаа улс оронд очсон хүмүүс тэр улсын үндэсний онцлогтой зүйл,брэнд болсон бүтээгдэхүүнийг сонирхож үздэг билээ.Миний хувьд Ван Фү Жингийн өргөн чөлөөнд байдаг торгоны дэлгүүрээр орох зорилготой байлаа Учир нь манай эхнэр Бээжин хотоос охидууддаа дээлийн сайн торго авч өгнө гэж ихэд хүссэн юм. Торго бол бас л нэг ёсондоо эртний Хятадын брэнд бүтээгдэхүүн юм даа. Энэтхэг торго,Хятад торгыг манай монэголчууд эрт дээр үеэс эдлэж хэрэглэж ирсэн түүхтэй билээ.
1 2
|