• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-17 17:03:39    
Ван Фү Жинийн өргөн чөлөө

Хятадын Олон Улсын Радио

    Торгон дээл хувцас хүмүүсийн,тэр дундаа бүсгүй хүний үзэсгэлэн гоог улам тодруулж,өнгө зүс оруулдаг.Тэгээд ч монголчууд охиноо хүнтэй сууж хурим найр хийхэд дээд зэргийн чанартай торгоор сайхан дээл хувцас хийж өгдөг заншилтай Бас дээлийн торгыг аав,ээж болон хамгийн хүндтэй дотно хүндээ бэлэглэх нь монголчуудын хамгийн их хүндэтгэлийн илэрхийлэл болдог Торго нь монгол үндэсний хувцас хийхэд илүү тохиромжтой сайхан эд л дээ Торгыг манайхан Бээжингээс,бас Энэтхэгээс оруулж ирдэг Тэгээд ч сүүлийнүед манай Улаанбаатарын гудамжаар торгон дээлтэй бүсгүйчүүд алхаж явах нь ихээхэн олширч бас ч хотоо улам гоёж байх шиг санагддаг шүү. Дээр үед торгыг тэр болгон хүн өмсөөд эдлээд байсангүй.Ер нь торго нь дээдэс баячуудын хүрээнийхэн эдлэж хэрэглэдэг эдийн дээд байсан байна. Хаан язгууртан,хацар гоо охид,эр зоригт дайчин эрс өнгө ялгуун,гоё чамин хээтэй торгон дээл хувцасаар гоёдог байсаныг бид түүх шашдираас,түүхэн сэдэвт киноноос мэдэх билээ.

    Одоо цаг үе өөрчлөгдөж,хүмүүсийн амьдрал дээшилсэнээс торго эдэлж,хэрэглэх нь их болж дээ.Бээжинд ирсэн гадаадынхан тэр дундаа манай монголчууд Бээжингийн торгоны дэлгүүрт очдог нь цаад утгаараа гоё сайхан хувцаслах гоо зүйн соёлтой нь холбоотой билээ. Ван Фү Жингийн худалдааны өргөн чөлөөнд байдаг Рүй Фү Сян буюу Өлзий дэмбэрэлтэй баян тансаг байхыг ерөөсөн нэртэй дэлгүүрийн төрөл бүрийн торго бидэнд ихээхэн таалагдсаныг энд бас хэлэх хэрэгтэй болов уу.Энэ өргөн чөлөөнд машин тэрэг явахгүй,зөвхөн худалан авагчид,хүмүүс маш чөлөөтэй амар тайван хөлхөж,нүд хужирлан алхаж болно. Олон хэлийн хүний аялал жуулчлагчидын түрүүвчийг нэмгэлэх бэлэг дурсгалын олон дэлгүүртэйг би түрүүн цухас дурдсан. Товчхоноор хэлбэл Ван Фү Жингийн өргөн чөлөө нь манай Монголчуудын ярьдагаар "нохойн битүү туурай_ногоон хурганы арьснаас " бусад нь байдаг худалдааны томоохон төв ,зээл газар болой.


1  2