• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-19 17:14:26    
Лю Шян тэмцээнд оролцохыг бодож байна

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын нэрт тамирчин 2004 оны Олимпийн 110 метрийн халхалттай гүйлтийн аварга Лю Шян энэ оны 2-р сарын 17-нд хөлдөө гэмтэл авснаар, 2005 оны 11-р сард болсон Зүүн Азийн наадмаас одоод болтол тэмцээнд оролцоогүй.

    Лю Шян биедээ шарх гэмтэл тун бага авдаг тул энэ удаа хүмүүсийн анхаарлынг хандуулж байна. 2-р сарын 17-нд баруун хөлдөө гэмтэл авснаар, Бүх Хятадын хөнгөн атлетикийн аварга шалгаруулах битүү танхимд болсон тэмцээн, Москвагийн дэлхийн хөнгөн атлетикийн аварга шалгаруулах битүү танхимд болсон тэмцээнд оролцоогүй.

    Лю Шяны дасгалжуулагч Сүн Хайпин хэлэхдээ, 5-р сарын 8-нд Японы Осакад болох олон улсын хөнгөн атлетикийн их шагналт тэмцээнд Лю Шян бэлтгэж байна гэжээ.

    Лю Шян 2006 оны анхны тоглолтоо Японы Осакад гүйцэтгэх юм байна. Осака нь Лю Шянгийн азийн газар. 2004 оны Олимпийн өмнө Лю Шян Осакад тухайн үе өөрийн хамгийн сайн амжилт үзүүлсэн бөгөөд Алан-Жонсоныг ялж аварга болсон. 2005 онд Лю Шян энд бас аварга болов.2006 оны анхны тоглолтоо Лю Шян энд тоглохоор босон байна. Энэ оны анхны тоглолтын алтан медалийг авч, энд гуравдахь удаагаа аварга болохоор чармайна гэж тэрээр сэтгэл дүүрэн хэлж байна.

1  2