Энэ онд Лю Шян аварга авах эрмэлзэл их байгаа. энэ оны 9-р сард Шанхайн олон улсын хөнгөн атлетикийн том шагналт тэмцээнд аваргын зоилт тавь байна. 12-р сард Дохагийн Азийн биеийн тамир спортын тоглолтод аваргагаа хамгаалахаар чармайна гэж Лю Шян ярьж байна. Лю Шянгийн дасгалжуулагч Сүн Хайпин танилцуулж хэлэхдээ, Лю Шян энэ онд дэлхийн цомын хөнгөн атлетикийн тоглолт, Шанхайн олон улсын хөнгөн атлетикийн тоглолт, Дохагийн Азийн биеийн тамир спортын тоглолтыг хамарсан олон улсын 10 орчим тэмцээнд оролцно. Тэмцээнд оролцох хэмжээ нь 2005 оныхоос хагасаар багасав гэжээ. Лю Шян хэлэхдээ, тэмцээн болгоныг чухалд үзэж байна. Гол талаа том тэмцээнд тавина. Оролцсон тэмцээн болгондоо сайхан амжилт үзүүлэхийг хүсэж байна гэжээ.
Дэлхийн цомын хөнгөн атлетикийн тэмцээн энэ оны 9-р сард Афинд болно. 2004 оны Афины Олимпийн 110 метрийн халхаттай гүйлтын тэмцээнд алтан медаль авсан, Афин бол миний азын газар болно. Тэмцээнд оролцож сайхан амжилт үзүүлэхээр чармайна гэж Лю Шян сэтгэг ханхлуун ярьж байна.

1 2
|