Гү Шиүлянийг Хятад улсад хамгийн их эрх мэдэлтэй эмэгтэй хүн гэж хэлдэг. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал бол Хятадын хууль тогтоох хамгийн дээд эрхэт байгуулалаг мөн. Гү Шиүлян бол БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга мөн. Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбоо бол Хятадын үндэстнүүдийн олон салбарын эмэгтэйчүүдийн олон нийтийн дээд байгууллага мөн, Гү Шиүлянь түүний хамгийн дээд удирдагч юм.
Хорь гаруй жилийн өмнө Гү Шиүлянь Хятадын Жян Сү мужийн дарга байсан, арав гаруй жилийн өмнө тэрээр Хятадын химийн аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж, шинэ зуунд орсны дараа тэрээр БХАТИХ-ын байнгын хорооны орлогч дарга, Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооны дарга зэрэг тушаалд ахисан байна. Өнөө дарга Гүй Шиүлянь бүх санаа сэтгэлээ эмэгтэйчүүд хүүхэдийн ажилд хандуулсан байна. Тэрээр сурвалжлагчтай уулзангуут Хятадын эмэгтэйчүүд хүүхэдийн ажлын хөгжлийн байдлыг танилцууллаа.
Хятадын төр засгийн газараас эмэгтэйчүүдийн ажлыг маш хүндэтгэж, олон зүйлийн арга хэмжээ авч, хууль зүй бодлого, байгууламж, ажлын механизмын талаар баталгажуулж байгаагаас эрэгтэй эмэгтэй тэгш эрх эдлэх, эмэгтэйчүүдийн хөгжил зэрэг талаар бүр их амжилтад хүрсэн байна гэжээ.
Тэрээр хэлэхдээ, үндсэн хуулиар ул үндэс болгосон " эмэгтэйчүүдийн эрх ашгийг баталгаажуулах хуулиар"гол болгосон эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах, эмэгтэйчүүдийн хөгжлийг ахиулах хуулийн тогтолцоо өнөө Хятад улсад үндсэндээ бүрэлдэж, Хятадын хэмжээнд 90% дээших хот шяньд бүр эмэгтэйчүүд хүүхэдийг хамгаалах байгууламж байгуулж, шат бүрийн засгийн газар эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулан тогтоосон байна. Энэ мэт хөгжиж ирснээр Хятадын эмэгтэйчүүдийн ажил үйлс хөгжиж байгаа орнуудад тэргүүн байранд орж, хөгжсөн оронтай зэрэгцүүлбэл өөрийн гэсэн өвөрмөц давуутай юм гэжээ.
1 2 3
|