Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал бол Хятадын хууль тогтоох хамгийн дээд эрхэт байгуулалаг мөн. Эмэгтэйчүүд хүүхэдийг хамгаалах хуулийн хэрэгжилтийг ахиулахын төлөө Гү Шиүлянь үргэлж биер анхан шатанд судалгаа шинжилгээ хийж, байдлыг олйгосоны үндэс дээр зарим бодитой ажлуудыг хэрэгжүүлдэг байна.
Эрэгтэй эмэгтэй тэгш эрхтэй байх бол Хятадын үндсэн бодлогын нэг мөн. Гү Шиүлянь үүнд холбогдуулан хэлэхдээ, өнөө хот суурины ажлаар хангагдаж байгаа хүмүүсийн 100 хүн тутамын 40 гаруй нь эмэгтэйчүүд мөн. Гэвч зарим хөдөө тосгонд эмэгтэйчүүдийг дор үзэх үзэл санаа ноцтой оршиж байна, зарим ядуу нутагт гэрийн амьдаралын ядуугаас охид сургууль завсардах, баруун бүсийн ус дутагдаж байгаа районы эмэгтэйчүүдийн амьдралын нөхцөл байдал дааруухан зэрэг асуудал оршиж байна. Үүнд би их сэтгэл зовож явдаг гэжээ.
Дарга Гү Шиүлянь бол эрс шийдэмгий зантай, бусадад яршиг дүвэг болохоос их хичээдэг хүн гэснийг түүнтэй ойр зуур ажилладаг хүмүүс бүр ойлгоно. Гэтэл тэрээр 2000 оноос Бүх Хятадын Эмэгтэйчүүдийн Холбооноос санаачлан эхлүүлсэн баруун бүсийн ган хуурай районы тариачидад борооны ус хадгалах зоорь байгуулах--"Эхчүүдэд ундны усны зоорь байгуулах төсөл-"д хөрөнгө мөнгө хурамтуулахын төлөө тэрээр Бээжингийн химийн аж үйлдвэрийн нэг үзэсгэлэн яармагийн хуралд хуучин сайдын хувиар уригдан оролцохдоо, баруун бүсийн ус дутагдаж байгаа районы зоорь байгуулах ажилд та нарын мөнгө төгрөг хандивлан тэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байна гэж аж ахуйн нэгжийн хариуцлагтан нараас хүссэн байна.
1 2 3
|