2006 оны шинжлэх ухаан техникийн долоо хоногын ажиллагаа 5-р сарын 21-ны өдөр Бээжинд нээлтээ хийж, төрийн зөвлөлийн гишүүн Чэн жийли нээлтийн ажиллагаанд оролцож, нийт нийгмээрээ биеэ дааж шинийг бүтээх, шинийг бүтээх улс орон байгуулах уур амисгал бий болгохыг уриалсан байна.
Энэ оны шинжлэх ухаан техникийн долоо хоногын ажиллагааг Шинжлэх ухаан техникийн яам, ХКН-ын төв хорооны суртал ухуулгын газар, Хятадын шинжлэх ухаан техникийн нийгэмлэг зэрэг байгууллага хамтран зохион байгуулж байгаа юм. уг ажиллагааг 2001 оноос эрхэлж эхэлснээс нааш одоо нэгэнт 5 удаа амжилттай эрхэлэж байна. Энэ оны шинжлэх ухаан техникийн долоо хоногын ажиллагаа нь хамтаар хүчин чармайж шинийг бүтээх улс орон байгууляа уриан доор болж байгаа юм байна.
Шинжлэх ухаан техникийн долоо хоног ажиллагаа нь манай орны цар хэмжээгээр хамгийн их, хамрсан хүрээгээр хамгийн өргөн, оролцосон хүний тогоор хамгийн олон, агуулгаар хамгийн баялаг олон түмний чанартай шинжлэх ухаан техникийн баяр болон хөгжсөн байна.
Энэ оны шинжлэх ухаан техникийн долоо хоногын ажиллагаа шинжлэх ухаанч үзлээр удирдуулж, бүх хятадын шинжлэх ухаан техникийн хурлын үзэл санааг найдваржуулж, биеэ даан шинийг бүтээх чадвараа эрчимжүүлэх гол шугмын дагуу Хятадын дунд урт хугацааны шинжлэх ухаан техникийн хөгжлийн хөтөлвөрийг сурталчилахаар гол болгсон байна.
1 2
|