• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-23 16:47:06    
2006 оны шинжлэх ухаан техникийн долоо хонгийн ажиллагаа хятад даярт болж байна

Хятадын Олон Улсын Радио

    1- рт, Хятадын дунд урт хугацааны шинжлэх ухаан техникийн хөгжлийн хөтөлвөрийг сурталчилах эрч хүчээ нэмэгдүүлэх болно.

    2- рт, Аж ахуйн нэгжийн техникийн хүчин чадлыг нийгэм нийтэд харуулах болно.

    3- рт, Залуучууд багчуудыг шинжлэх ухаан техниктай танилцуулж, тэднийг эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, аж ахуйн нэгж, дээд шинэ техникийг хөгжүүлэх район зэрэг газартай танилцуулж, тэдний шинжлэх ухаан техникийн тухай оргилам халуун урам зоригийг хөгжөөж, тэдний шинийг бүтээх чадварыг хүмүүжүүлэх болно.

    4- рт, Социалист хөдөө тосгоны байгуулалтад үйлчилэх, эрдэмтэн мэргэдийн хөдөө орон нутагт очиж, тариачидын ажил амьдралыг нь сайжруулахад туслахаар дамжин тэднэнд байгаль орчины хамгаалалт, орлогоо нэмэгдүүлэх арга дэм сурах, эрүүл мэнд амьдрахад тустай шинжлэх ухааны мэдлэг уламжилаж, өргөн олон тариачидын шинжлэх ухаан техникийн боловсролыг дээшлүүлнэ.

    Энэ оны шинжлэх ухаан техникийн долоо хоногын ажиллагаанд олон салбар, олон газрынхан өөрийн байдлаа үндэслэн баялаг агуулгатай шинжлэх ухаан техникийн ажиллагаа өрнүүлсэн байна. Үүнд төв хороо, төрийн зөвлөлийн салбар 400 гаруй төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, 32 муж, хот, өөртөө засах район 2000 гаруй төрлийн ажиллагаа зохион явуулжээ.

    Бээжин хот Олимпид ойртох, шинжлэх ухаанчаар биеэ дасгалжуулах, эрүүл мэндээр амьдрах шинжлэх ухаан техникийн зугаацах ажиллагаа зохион явуулж, Шанхай хот Шанхай хотын дунд урт хугацааны шинжлэх ухаан техникийн хөгжлийн төлөвлөөгөөг сурталчилах үзэсгэлэн ажиллуулж, Тяньжинь хот 2006 Хятадын Тяньжинь шинжлэх ухаан техникийн чуулга уулзалт зохион байгуулж, Чүнчин хот бие даан шинийг бүтээсэн үр бүтээлийн үзэсгэлэн ажиллуулж, Түвдийн өөртөө засах район шинжлэх ухаан техникийн гудамж ажиллуулж, Шинжянгийн уйгарын өөртөө засах район шинжлэх ухаан техникийн дэвшил Шинжянд үзэсгэлэн ажиллуулсан байна.


1  2