Өнөө Хятадад сурч байгаа гадаадын маш олон оюутан сурагчид өөрийн Хятад хэлний түвшнээ дээшлүүлхээр чармайж байна. Хэдэн сарын дараа Хятадын олон газарт "Хятад хэлний түвшин шалгах шалгалт" болох гэж банйа. Сүүлийн жилүүдээс энэ шалгалт нь нэн олон гадаадын хүмүүсийн анхаарлын төвд орох болсон юм.
Хятадын хятад хэлний түвшин шалгах шалгалт бол хятад хэл сурсан гадаадын хүмүүсийн хятад хэлний түвшнийг шалгах улсын хэмжээний шалгалт байгаа юм, Шалгалтын үр дүн нь 11 зэрэглэлтэй, зэрэглэл нь улам өндөр бол хятад хэлний түвшин нь төдий өндрийг харуулж байдаг юм.
Бээжингийн хэлний дээд сургуулийн профессор Ван Лүжян урт хугацаанд хятад хэлний түвшнийг шалгах холбогдох ажилд оролцсоор ирсэн юм. Тэрээр өнгөрсөний ажлаа эргэн санаж хэлэхдээ: 1990 онд Хятад улс анх удаагаа хятад хэлний түвшнийг шалгах шалгалтыг зохион явуулж билээ, шалгалт өгсөн оюутан сурагчид 2000 гаруй байсан, өнөө тэр цаг үетэй харьцуулахын аргагүй өөр болжээ гэлээ.
90-ээд оны эхний үеэр шалгалт өгөх оюутан сурагчид үндсэндээ дотоод гадаадын сургуулиудад хятад хэл сурч байсан оюутад байсан, 21-р зуунд орсны дараа оюутдаас гадна хятад хэл сурч байгаа дунд бага сургуулийн сурагчид ч шалгалтад оролцох болсон байна. Хятад хэл өөрөө сурсан бусад хүмүүс ч өөрийн хятад хэлний түвшнээ шалгаж үзэхийн төлөө шалгалтад оролцох болжээ. 2005 он болтол хятад хэлний түвшин шалгах шалгалтад оролцсон хүн давхцсан тоогоор нийт 500 мянга гаруйд хүрсэн байна гэж тэрээр хэлсэн байна.
Өнөө дэлхийн 34 улс орон газар нутагт хятад хэлний түвшин шалгах шалгалтын чиг 150 гаруй байна. Америкаас Хятадад сурч байгаа Чрис Мутз бол энэ шалгалтад оролцогсодын нэг юм, тэрээр юунд энэ шалгалтад оролцож байгаа тухайгаа биданд ингэж ярьлаа.
Энэ шалгалтад оролцож байгаа маань ийм хэдэн учир шалтгаан бий. Нэгд, өөрийн хятад хэлний түвшин хэр зэрэг байгаа, аль талаар биеэ шаардах чухалтай байна гэдгийг ойлгохын төлөө юм. Хоёрт, энэ бол Хятадын улсын хэмжээний шалгалт болохоор хэрэв би Хятадад аспирант буюу бусад хичээлийг сурахад хятад хэлний түвшний 6-р зэрэглэлд хүрсэн байх хэрэгтэй юм гэжээ.
1 2
|