Сүүлийн жилүүдэд гадаадын хүмүүсийн хятад хэл сурах гол зорилго нь дан ганц дур сонирхолоосоо хойшид Хятадад сурч, амьдрах, ажиллах зүг рүү шилжих болсон байна, тал хувиас дээших Япон БНСУ-ын оюутад хятад хэлний түвшин шалгах шалгалтад оролцож байгаа нь Хятадад ажил олохын төлөө юм. БНСУ-ын Лее Моон Куи бол үүний нэг юм. Тэрээр хэлэхдээ: шалгалтад оролцоод үнэмлэх олох нь Хятадад сурч байгаа өөрийн үр дүнгээ доторхойлох бөгөөд хойшдын ажил олоход ч тус болно. Маш олон Солонгосчууд хятад хэл сурч байна, манай аж ахуйн нэгжийнхэн нэг хүнд үнэлгээ өгөхдөө хятад хэлний түвшин шалшах шалгалтын үр дүнгээр баримжаа болгож байдаг юм гэжээ.
Сүүлийн хэдэн жилд хятад хэлний түвшин шалгах шалгалтад оролцогсод 30 хувийн хурдаар нэмэгдэж байгаа юм банйа.
Шалгалтад оролцох хүний тоо нэмэгдэхийн зэрэгцээ хятад хэлний түвшин шалгах шалгалт нь чиглүүлэх чанараар дутмаг, адил бус салбар, адил бус газар нутаг болон адил бус насны шалгагчдын шаардалгыг хангаж чадахгүй зэрэг асуудал оршиж байна гэж адил бус улс орон газар нутгийн шалгагчдаас бас дэвшүүлсэн байна. Энэх асуудалд чиглүүлж, Хятадын холбогдох салбар өнөө адил бус газар нутагт шалгалт хийх талаар судалгаа хийж байна. Хойшид хятад хэлний түвшин шалгах шалгалт нь нэн үр ашигтай, нэн зөв оновчтойгоор хятад хэл шалгагсадын бодитой түвшнийг дээшлүүлэхэд үр нөлөөгөө үзүүлэх болно гэж холбогдох зүтгэлтэд үзэж байна.
Та хэрэв уг шалгалтад оролцох хүсэлтэй бол www.hsk.org.cn гэсэн хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авах болов уу? 1 2
|