• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-24 19:54:16    
Хятадын шинэ хөдөө тосгон- Нань гүн тосгоноор танилцаж харсан зүйл

Хятадын Олон Улсын Радио

    Бээжингээс баруун өмнөш байдаг Фэн тай дүүргийн Ван зө гацааны Нань гүн тосгон нь 860 гаруй айл өрх, 3000 гаруй хүн амтай. Энэ тосгон 20 гаруй аж ахуйн нэгжтэй. 5-р сарын 12-ны өдөр Хятадын Олон Улсын Радиод ажиллаж байгаа гадаадын бүх мэрэгжилтэн болон тухайн хэлний редакцийн ажилтад Бээжин хотын дүүрэгт байдаг энэ социалист шинэ хөдөө тосгонтой үзэн танилцсан байна. Энд бид унаагаар аялж явахдаа тосгоны цэвэр тохилог орон сууцны барилга, саруул уудам сургуулийн барилга байшин, өргөн барааны хоршоо дэлгүүр зэргийг олж харлаа.

    Бид тосгоны тариачдын хөрөнгө мөнгөө нийлүүлэн хамтдаа бариж байгуулсан гоё сайхан орон сууцны барилга байшин хашаа хроололоор явж, тав тухатай аж төрж байгаа нэг тариачин айлын гэрт нь орж үзлээ, энэ айл их дөвхинүүн мөртөө тансаг сайхан амьдарч байгааг нь нүдээрээ олж харлаа. Гэрийн эзэгтэй Ван ярихдаа: " Бид ам бүл дөрвүүл, хүүхэд хотод ажиллаж байна. Би өвгөнтөйгөө өдөр тутам өөрийн идэх хүнсний ногоо тарих, тахиа шувуу тэжээх ба бага сага гэр зуурын ажил хийж амьдарч байна. Манай тосгоны настайчуудад тосгоны захирагаагаас тэтгэвэрийн цалин мөнгө, эмчилгээний мөнгө өгдөг болохоор бидэнд зовох зүйл алга гэж тайвуун хариулж байлаа. Хятад улс 20 гаруй жилийн өөрчлөлт шинэчлэлтийг өнгөрүүлээд Хятадын энэ нэг тосгоны эдийн засаг, нийгмийн амьдралд асар их үр өгөөжтөй болсоныг би нүдээр харж сэтгэлээр мэрэрсэн билээ.

1  2