Тариачин айлаас гараад бид энэ тосгоны газрын доорхи халуун усын ашиглан хүлэмжинд хүнсний ногоо тариж ургуулжсан ба, булгийн халуун усаар загас үржүүлж тэжээх ажил төрөл эрхэлж байгаа байдалтай ч танилцсан байна. Хятадын өөрчлөлт хийж нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлсэн анхны жилүүдэд энэ тосгонд нэг л тоосгоны үйлдвэртэй байжээ. 2000 онд энэ тосгонд 2980 метр гүн дэх халуун аршаан байхыг хайн шинжилгээнийхэн илрүүлсэн байна. 2001 онд 180 сая юаний хөрөнгө оруулан усанд сэлэх ордон, амралтын газар болон цэнгүүний газар байгуулж, энэ нь Бээжин хотын оршин суугчдад аятай сайхан үйлчилгээ хангасан байна. Энэ газрын усыг амьдралд зарцуулахаас гадна, хүнсийн ногооны хүлэмж, загас тэжээж үржүүлэх усан сан, ой мод зүлэг усжуулах зэрэг олон талд ашиглаж, тариачин ардын аж амьдрал ч сайжирч, хөдөө аж ахуй, усан аж ахуй, үйлчтлгээний ажил төрлийн орлогоор 2005 онд энэ тосгоны хүн тутмын жилийн орлого 10.000 ам.доллараас давсан гэдгийн энэ тосгоны хаиуцлагатан бөгөөд тосгоны намын хорооны дарга ноён Ү хэний танилцуулагаас мэдсэн байна. \Мэрэгжилтэн Хүрэлбаатар бэлтгэв\
1 2
|