• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-29 20:45:10    
Ядуу амьдралтай сурагчидад туслаж ирсэн депутат Дин Саолянь

Хятадын Олон Улсын Радио

    Дин Саолянь бол Нин Шяагийн Хотон Үндэстний Өөртөө Засах Районы өмнөд хэсгийн Гү Юань сяний татварын ажилтан юм. Уг сяний байгалийн нөхцөл байдал таарууран тул эндэх нь Хятад улсын хамгийн ядуу газрын нэг болжээ. 1992 онд Дин Саолянь охиноо сургуульд хүргэж очоод сургуулийн үүдэнд амьдралын ядуугаас болж байрын мөнгөө өгч чадахгүй буцах гэж байсан өвөө ач хоёртой дайралдаж, сургуульд сурахыг хүсэн горилсон тэр хүүхэдийг хараад Дин Саолянь туйлаар вр өвдөж өөрийн гэртээ аваачиж суулгахыг зөвшөөрсөн байна. Үүний тухай ярих үед Дин Саолянь хэлэхдээ, бага байхад миний гэр ч ядуу байснаар тосгоны олны тусламжтайгаар би сургуульд сурсан юм. Өнөө би ажилтай болсноор нийгэм нийтийн ач тусыг хариулах ёстой л доо гэжээ.

    1992 оноос одоод хүрч иртэл Дин Саолянийнх хөдөө тосгоны ядуу амьдралтай 300 гаруй хүүхэдийг авч сууж, өнөө бас 30 гаруй сурагч тэднийд сууж бичиг үзэж байна. 14 жилийн турш, Дин Саолянь ажлын зав зайгаараа эдгээр хүүхэдийг анхааран харгалзаж ирсэн байна. Өөрийн амьдрал нь чилээлэг биш ч гэсэн аль болохоор арвилан хэмнэж эдгээр хүүхэдүүдийн гурван эриний хоолыг хангаж, сургалтын төлбөрийг нь аргацааж тусалдаг байна. Түүний тусламжийг хүртсэн энэ 300 гаруй сурагчийн дундаас 203 сурагч нь их сургуульд элсэж, 100 гаруй хүн нь ажилд орсон байна. Олон жилийн турш Дин Саоляний ядуу амьдралтай сурагчидад туслан боловсролын үйлсэд үзүүлсэн хүчин зүтгэлийг үнэлж, түүний үйл явдлаар сэдэвлэн Нин Шягийн драмын жүжигийн хамтлаг "Мэй жягийн жижиг хороо" гэдэг драмын жүжиг зохион найруулж Хятад даярын 21 муж хотод тоглосон байна. Сайн санаатай хүмүүс, аж ахуйн нэгжийн эзэд түүний үйл явдлыг ойлгосны дараа түүнд болон түүний тэтгэн дэмжиж байгаа сурагчидад мөнгө хандивлан дэмжин тусалсан байна. 14 жилийн турш ядуу амьдралтай эдгээр сурагчидад хандивласан хандивын мөнгө 100 мянга гаруй юаньд хүрсэн байна.

1  2