2005 онд Дин Саолянь Хятадын ард иргэдийн хэрэг эрхэлсэн яамнаас олгосон "Хятадын буяны шагнал" хүртсэн байна.Тэр энэ амжилтад сэтгэл ханаж суугаагүй, өөрийн нутагтаа ерөнхийлсөн буяны байгууллга байгуулж, гэр бүлд үйлчилгээ хангаж олсон орлогоор буяны үйлсийг дэмжиж, ядуу амьдралтай сурагчидад тусалсны зэрэгцээ нийгэмийн эмзэг бүлгийнхэнд анхаарал халамжаа хандуулахаар төлөвлөж байна.
Дин Саолянь 2003 онд Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын депутадаар сонгогдсон юм. Энэ оны хоёр чуулганд оролцохдоо тэр тариачин болон боловсролтой холбоотой 30-аад санал авч ирсэн байжээ. Ерөнхий сайд Вэн Жябаогийн тависан засгийн газрын ажлын тайланг сонсоод анхан шатанд оршиж байгаа асуудлуудыг Ерөнхий сайд Вэнь Жябао тайландаа бүр дурдсан тул би маш баяртай байна, дэвшүүлэхээр авчирсан саналыг дэвшүүлэх хэрэг алга болсон гэж тэр хэлж билээ . /Урангоо орчуулж бэлтгэв/ 1 2
|