• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-05-31 16:44:40    
Солонгос судлал болон монгол судлалын харьцаа холбооны асуудалд

Хятадын Олон Улсын Радио


2006 оны 4-р сард Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн доктор, профессор Б. Сумьяабаатар Бээжин Их Сургуульд лекц уншиж байгаа нь

    Сурвалжлагч: Ингэж бодлоход энэ үйл хэрэг 800 гаруй жилийн түүхтэй болж байгаа юм байна.

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Тийн, 800 гаруй жилийн түүхтэй болж байна. Мөн гаднаас бийр бэх, бичгийн цаас авъя, өөрөөр хэлбэл тэдгээрийг оруулж ирье гэсэн тэр мэдээ ч хүртэл дэлхийд бараг тэргүүн зэрэгт орох болов уу гэж үзэж байна, Гаднаас авъя гэж байгаагийн хувь бол тийм, гэхдээ дотооддоо үйлдвэрлэсэн зүйл зөндөөн байдаг.

     Сурвалжлагч: Тэдгээр бичгүүдийг Монголын хаадаас илгээсэн алба татлагын бичиг гэж ойлгож болох уу?

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Тийн, Чингисийн үеийн тэр бичгийг тархаах зарлиг гэж нэрэлж байсан бөгөөд түүний дээр нь "Жи" гэсэн үсэгтэй бичиг байсан. Тэгэхлээрээ тэр нь "ирүүл" гэсэн зарлиг бичиг байсан юм.

    Сурвалжлагч: Багш та энэ чиглэлээр эрдэм шинжилгээний ямар ямар ном зохиол бичсэн бэ?

    Доктор, профессор Б.Сумьяабаатар: Би энэ талаар Солонгосын түүхэн бичиг дэх Монголтой холбогдолтой зүйлүүдийг монголоор орчуулаад, эртний солонгос эхийг нь тавиад, тайлбар сэлтийн зүйл хавсаргаад, "Монгол Солонгосын харилцааны бичгүүд" гэсэн номыг Монголд нэгийг, бас Сөүл хотод нэгийг тус тус хэвлүүлсэн юм. Мөн "Монгол Солонгосын харилцаа" гэсэн ганц сэдэвт зохиол нэгийг бичсэн. Ер нь Монгол Солонгосын харьцааны судлалын чиглэлээр хэд хэдэн ном өгүүлэл гаргасан юм. Үүнээс гадна, би 1990 онд "Монголын нууц товчоон"-ы нангиад эх, түүнийг оюут﹙компьютерийг Б.Сумьяабаатар багш ингэж нэрэлсэн байдаг﹚-ад оруулах код, монгол үсгийн сэргээлт, ром үсгийн галиг энэ бүгдийг оюутад оруулаад 960 хуудастай "Монголын нууц товчоон"-ыг гаргасан. " 'Монголын нууц товчоон'-ы хэлбэр судлал" гэдэг 3600 гаруй хуудастай номыг бас би монгол солонгос хоёр хэлээр хэвлүүлсэн юм. Энэ ном 1997 онд хэвлэгдсэн. Үүндээ би "Монголын нууц товчоон"-ыг 571 ханьзы үсгээр тэмдэглэжээ гэсэн бөгөөд тэдгээрийг дотор нь задлаад 571 ханьзы үсгийн үгийн эхэнд, дунд, адагт орсон, бас хэдэн удаа орсон, ямар монгол үгийг тэмдэглэхэд орсон бэ? зэргийг бүгдийг нь тэмдэглэж гаргасан юм.

1  2  3  4