Синь хуа хорооны Шанхай хотын мэдээ, хоёр жил шахам аралзааны туршин хэрэглэх явцыг дамзаад Шанхай хотын соронзон дүүжин галт тэргийг тун саяхан төрөөс албан ёсоор шалгалт хийж хүлээн авсан байна.
Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, шинжлэх ухаан техникийн яам болон Шанхай хот зэрэг холбогдох талуудаар бүрэлдсэн шалгалт хийж хүлээн авах комисс аюулгүйн үнэлгээ, шалгалт хийсний үндэс суурь дээр Шанхай хотын соронзон дүүжин галт тэргийг албан ёсоор хүлээн авсан байна. Уг төсөл нь төрийн холбогдох тогтоол болон нөхцөлд нийцэж, туршин хэрэглэсэн байдал хэвийн байгаа тул төслийг батлан зөвшөөрч хүлээн авч байна гэж хүлээн авах комисс үзээд Шанхай хотын соронзон дүүжин галт тэрэг албан ёсоор ашиглалтад орхыг хүлээн зөвшөөрсөн байна.
"Шанхай хотын соронзон дүүжин галт тэргийг туршин ашиглалтад оруулхаар дамжин бид соронзон дүүжин галт тэргэний бүтэц, техгник, дотооддоо үйлдвэрлэх зэрэг талд бүх талын танилттай болж, дөрвөн гол техгникийн дотрох замын техгникийг эзэмшиж, тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх, Хятадын тал бие дааж ашиглалтад оруулсан бөгөөд системийг хамгаалж чадсан байна. Үүний зэрэгцээ бас судлан хөгжүүлэх, зураг төсөл хийх, бүтээн байгуулах, ашиглалтад оруулах зэрэг талд маш их нандин туршлаг хурамдуулсан байна гэж хүлээн авах зомиссын дарга, Хятадын хөгжил өөрчлөлтийн хорооны орлогч дарга Зан Шиочян хэлсэн байна.
1 2
|