• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-01 16:19:32    
Шанхай хотын соронзон дүүжин галт тэрэг албан ёсоор ашиглалтад орхыг хүлээн зөвшөөрсөн байна

Хятадын Олон Улсын Радио

    Тэрээр хэлэхдээ, соронзон дүүжин зам харилцааг хөгжүүлэхд дээд шинэ техникийн үйлдвэрлэл даган хөгждэг юм, үүний дагуу тоног төхөөрөмж, төмөрлөг метал, цахилгаан хөдөлгөөгүүрт цахилгаан машин, мэдээлэл холбоолол, барилга зэрэг холбогдох салбарууд даган хөгждэг юм гэжээ.

    Шанхай хотын соронзон дүүжин галт тэргэний бүх урт нь 29.873 КМ, баруунаас Шанхай хотын 2-р метроны Лү ян буудлаас эхэлж, зүүнш Пү дүнгийн олон улсын нисэх онгоцны буудал хүрдэг, зураг төслийн хагийн дээд хурд нь 430КМ/цаг байдаг бөгөөд ганц талдаа 7 минут 20 секунд явдаг юм. 2004 оны 5-р сард албан ёсоор аралзааны ашиглалтад оруулсан юм. 2006 оны 3-р сарын эцсийн байдлаар нийт 240 КМ аюулгүй зорчиж, давхацсан тоогоор 6 сая 230 мянган зорчигч тээвэрлэсэн байна.

    Уг төсөл нь төрийн үндсэн бүтээн байгуулалтын дүрэм гурамд нийцэж, зураг төсөл нь төрийн холбогдох дүрэм болон соронзон дүүжин замын техникийн нөхцөлд тохирч, төслийн чанар нь зураг төсөлд төлөвлөөсөн үзүүлэлт болон төрийн холбогдох нөхцөлд нийцэж байна гэж хүлээн авах комисс үзсэн байна. \ Г. Сайн-Өлзий бэлтгэв.\


1  2