2008 оны Бээжингийн олимпийн үеэр, олон улсын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн ирэхэд тэдэнд гардуулах анхны бэлэг нь гоё сайхан амид цэцэг байж болзошгүй. Гэвч цэцгийн төрлийг өнөө хүртэл тогтоогүй юм байна. Бээжин хотын хөдөө аж ахуйн нийгэмлгийн 5-р сарын 16-ны өдөр нийтэлсэн "2008 оны бээжингийн олимпийн ёслолын цэцгийн судалгаа"-д улирлын сарнайг ёслолын цэцэг болгохоор санал дэвшүүлсэн юм.
Бээжин хотын шинжлэх ухаан техникийн хорооны хөрөнгө оруулж тэтэгсэн энэ судалгаад, цэцэг өвсний мэргэжилтэд эдийн засаг, соёл, цэцэг өвсний онцлог зэрэг олон талаас нотлон судалж, нэр дэвшүүлсэн олон төрлийн цэцгийн дундаас улаан улирлын сарнайг сонгсон байна. Адил бус хэрэгцээний дагуу Бээжингийн олимпийн үеэр амьд улирлын сарнай болон хиймэл улирлын сарнайг хослуулан хэрэглэхийг тэд санал болгожээ.
Бээжин хотын хөдөө аж ахуйн нийгэмлгийн нарийн бичгийн дарга Юань Сичиогийн танилцуулсанаар, улирлын сарнай нь Хятадаас гаралтай бөгөөд аль эрт сүн улсын үед байсан юм. Өнөө дэлхийн хэмжээнд 30 мянга гаруй төрлийн улирлын сарнай байдаг. Улирлын сарнайны их бага, өнгө үнэр нь маш их зөрөөтөй учраас адил бусын цэцгийн багцыг бүрэлдүүлж, олимпийн мэт том хэмжээний ажиллагаад хэрэглэхэд тохиромжтой юм байна.
1 2
|