Улирлын сарнай нь Бээжин хотын хотын цэцгээр барахгүй дотоодын 50 гаруй дунд жижиг хотын хотын цэцэг байж, хүмүүсэд гүнээ таалагдсан байдаг. Үүнээс гадна тод улаан өнгө нь дэлхийн олон орны ард түмэнд таалагдаж, 155 орны улсын далбаад улаан өнгө орж байдаг учраас улаан улирлын сарнайг олимпийн ёслолын цэцэг болгох нь байнгын төлөөлөх чанартай юм.
Амьд цэцэг нь тухайн уур амьсгалыг хөгжөөж, олимпийн наадмын ёслолын цэцэг болгоход тохиромжтой хэдий ч зулгаран унасаны дараа хог хаягдалыг нэмэгдүүлэх бөгөөд зарим тамирчин цэцгийн тоосонд харшилтай байж болзошгүй гэдгийг мэргэжилтэд анхааралдаа авсан байна. Энэ байдалд зохицуулан зарим үед хадгалахад дөхөм хиймэл цэцгээр орлуулахыг тэд санаачилсан байна.
Улирлын сарнайгаар Бээжингийн олимпийн ёслолын цэцэг болгох төслийг өнөө Бээжингийн олимпийг зохион байгуулах хороод дэвшүүлээд байна. Тухайн үед чухам ямар цэцгийг сонгох нь цаашид судлах чухалтай юм. 1 2
|