Хятадын анагаах ухааны салбарын 10 гаруй жилийн хүчин чармайлтаар адил бус үндэстний нилээд бүрэн мөнхийн эсийн үндэсний агуулах Хятадын баруун өмнөд нутгийн Юүнь Нань мужийн төв Күнь Мин хотно сүүлийн үед байгуулагдсан байна. Түүний байгуулагдсан нь хэдэн зуун жилийн дараах Хятадын үндэстнүүдийн гений судалгаанд загвар хангах болно.
Профессор Жү Жя-ю бол Хятадын анагаахын шинжлэх ухааны академийн анагаахын биологийн судалгааны хүрээлэнгийн дарга бөгөөд адил бус үндэстний мөнхийн эсийн агуулахын ажил хариуцсан хүн юм. Тэрээр хэлэхдээ, Хятад улс бол хүн төрөлхтний удамшилын нөөц баялаг элбэг орон юм. 56 үндэстэн өөрийн нутаг усандаа аж төрөн амьдарч, эдгээр үндэстнүүдийн үүсэл, удамшилын хэлбэр зэрэг нь бүр өөр өөрийн онцогтой тул хүн төрөлхтний олон янзын удамшилын судалгаанд баялаг материал болох юм. Энэ утгаас мөнхийн эсийн агуулах байгуулсан нь маш чухал ач холбогтолтой юм . Адил бус үндэстний адил бус аймаг бүлгийн адил бус өвчин эмгэгийн талын сэрэл мэдрэмж нь адилгүй тул эмчлэх арга нь ч адил бус юм гэжээ.
1 2 3
|