Сүүлийн жилүүдэд, нийгэмийн хөгжил дэвшлийг дагалдан зарим үндэстний цөөнх өөр үндэстэнтэй ураг барилдах юм уу өөр газар нүүн шилжих болсон нь эдгээр үндэстний цул цэвэр гений бүтэцийг өөрчлөх аюултай юм. Иймээс үндэстний цөөнхийн эсийн мөнхийн агуулах байгуулагдсан нь Хятад улс цаашилбал дэлхийн хүн төрөлхтний эрүүл мэнд, гений бүтэц зэрэг холбогдох талын судалгаанд хүн төрөлхтний удамшилын үнэт нөөц баялагийг хамгаалан хадгалж үлдэх төдийгүй үүний зэрэгцээ хэдэн зуун жилийн дараа эдгээр үндэстний цөөнхийн генийг судлахад загвар хангаж болох юм. Одоогоор эдгээр адил бус удамшилын гений нөөц баялагийг цуглуулан хамгаалахгүйд хүрвэл Хятад улс адил бус үндэстний адил бус аймаг бүлгийн цул цэвэр генийг холичгүйгээр бүрэн хамгаалах боломжийг алдаж мэдэх юм.
Юүнь Нань мужийн Күнь Мин хотонд байрлах Хятадын анагаахын шинжлэх ухааны академийн анагаахын биологийн судалгааны хүрээлэнгийн лабораторид эсийн агуулах байгуулах ажилд оролцсон хатагтай Хуан Саочиньтай сурвалжлагч уулзсан юм. Тэр гартаа бээлий хийж тусгай хөргөгчөөс хуруу шилийг эмх журамтай тависан хайрцаг гаргав. Хайрцагт эсийн загвартай 100 ширхэг хуруу шилиийг хөлдөөн хадгалж байна. Хуруу шилний дээр эс хангасан хүний нэр овог, үндэстэн, авч хадгалсан цаг хугцааг зэргийг тодорхой тэмдэглэж байлаа. Хатагтай Хуан Саочиний танилцуулснаас үзвэл, эсийн загварыг Хятадын олон муж өөртөө засах районы хил хязгаарын үндэстний цөөнхийн районаас цуглуулан нарийн шалгалт хийж хөлдөөн хадгалсан байна. Эс цуглуулах ажил нь чанга нарийн түрэм тогтоолтой , эрхбиш хязгаар нутгийн гурван үеэс дээш цэвэр удамтай иргэдээс авах юм байна.
1 2 3
|