• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-07 16:24:16    
Бээжингийн амьтаны хүрээлэнг үзсэн минь

Хятадын Олон Улсын Радио

    Амьтаны хүрээлэн хүмүүсийг тэр дундаа хүүхдүүдийг зугаацуулж,баясгах газар юм.Бас Бээжинд аялал,жуулчлалаар юмуу, зочлон ирсэн гадаадын хүмүүсийн орж үзэх үзмэрийн нь төлөвлөгөөнд заавал ч үгүй орсон байдаг газар юм. Бээжингийн амтаны хүрээлэнг тун тухтай үзье гэвэл лав л гурваас дөрвөн цаг сайн дураараа явган аялал хийнэ дээ.Энэ Амьтаны хүрээлэн дэлхийд томд ордог 90 га эзэмшил нутагтай. Энэ эзэмшил нутагт дэлхийд ховордсон,нэн ховордсон,улаан номонд орсон бас ч элбэг байдаг 650 төрлийн таван мянга гаруй амьтан байдаг гэж танилцуулгад нь бичсэн байна лээ. Энд байгаа амьтадыг бүгдийг нэрлэх боломжгүй.Заан,Анааш,Эрээн тахь,янгир ямаа,цагаан бор баавгай,бар,ирвэс үнэг,чоно,мэлхий сармагчин гээд л.. Амьтаны хүрээлэн үзсэн хүн 650 төрлийн амьтаныг харан баясана гэсэн үг Өөрөөр хэлбэл энд цагаан баавгай мөсөн далайн арал дээрээ,үнэг,чоно,бар ,ирвэс ууландаа,буга,согоо,сармагчин модон дотроо,загас,жараахай,хун,галуу нуурандаа,мэлхийнүүд намгандаа,могой,гүрвэл хээр талдаа, яаж шүү "аж төрөн" байгааг та харна.

 


1  2  3