Энэ амьтаны хүрээлэнгийн үүх түүх их эртний.Чин улсын үеийн бадруулт төрийн З2-р он буюу, 1906 онд түмэн амьтаны хүрээлэн нэртэй байгуулагдсан гэх. 1955 оноос Бээжин хотноо шинэээр өөрчлөн сайжруулж,гадаад,дотоодын олон амьтаныг авчран тэжээж,үржүүлсэн байна. Жилд давхардсан тоогоор зургаан сая хүн үздэг байна. Олон улс орноос авчирсан,бэлэглэсэн амьтад улс орныхоо нэр устай байж байна.
Энэ Ганц нэг амьтаны тухай товч өгүүлсү. Тухайлвал: энд маш олон төрлийн сармагчин байх юм Эрдэмтэдийн хийсэн туршилтаар сармагчин юмс,үзэгдэл,үйл явдалд логик дүгнэлт хийх чадвартай нь нотлогдсон гэдэг.Сармагчин огт сонсоогүй хэлээр ярихыг анддагүй гэнэ.Чихэнд дасч сонсогдоогүй үг яриа тэдний анхааралыг шууд татдаг гэнэлээ.Энэ талаар би нэг сониноос уншиснаа гэнэт санаад дэргэдээ явсан охин,ач нартайгаа овоо чанга чанга ярьсан чинь гайхаад анхаараадсонсоод байх шиг санагдсан шүү.Ийнхүү би Бээжингийн сармагчинтай монгол хэлээрээ ярилаа гэж,тэднийгээ инээлгэж байхав. Африкийн тэмээ буюу Анаашийг их өндөр хүзүүтэй болохоор нь минэий ач их сонирхож байна лээ.Анааш өндөрхүзүүтэйгээс гадна,хэл нь маш урт 5О шахам см байдаггэнэ лээ Энэ хэлийнхээ тусламжаар өргөстэй мөчрөөр хооллох дуртай гэж би ачдаа мэддэгээ хэллээ. Бас нэг сонирхол татсан амьтаны нэг бол Зебра буюу эрээн тахь юм даа.Үүнийг монголчууд нэг төрлийн адуу гэж мэднэ.Монгол хүн учраас бид түүнийг илүүтэй сонирхож,бас их ойрхон ирсэн болохоор зурагаа хамт "авахуулав" Эрээн тахийн уугуул нутаг нь Зимбабе,Судан. Африкаас өөр тивд зэрлэг байгальд амьдардаггүй энэ амьтан араатаны хаан арслан бараас зугатаж амьдардаг болохоор маш хурдалж чаддаг гэнэ лээ. Энэ амьтан харин дэлхийн хамгийн олон амьтаны хүрээлэнд байдаг гэсэн шүү.

1 2 3
|