"Бээжин 2008" гэдэг олимпийн дууг элсэн шалгаруулах гуравдугаар удаагийн ажиллагаа сүүлийн үе Бээжинд өндөрлсөн байна. Энэ удаагийн ажиллагаагаар үлэмжхэн бүтээл хураан олсон бөгөөд Жан Ядун, Чэнь Юйфань нарын дуу хөгжмийн салбарын зүтгэлтэд оролцсоноор нэн өндөр төвшинтөй болсон байна.
Энэ удаагийн дуу шалгаруулах ажиллагаа нь дотоод гадаадын дууны хорхойтдын халуун дэмжлэгийг олсон юм. Сүүлийн үеийн бүртгэлийн байдлаас үзвэл, уг ажиллагаад захиа, имайл, сүлжээ, биеэрээ хүргэсэн зэрэг 500-аад дууны бүтээлийг олсон бөгөөд дууны шүлэг таван мянгаадыг олсон байна. Олимпийн дууг элсэн шалгаруулах аижллагааг хариуцсан ноён Жан Чинь хэлэхдээ, энэ удаагийн ажиллагаад мэргэжлийн дуу ая зохиогч өргөнөөр анхаарал тавиж байгаа болон халуунаар оролцож байгаа байдал нь итт нэмэгдэж, маш олон нэрт хөгжимчид олон зүйлийн арга хэлбэрээр олимпийн дууг элсэн шалгаруулах албанаас лавлан асууж байгаа юм. Өнөө мэргэжлийн зохиогч дууны бүтээлээ 50 гаруй өгч, үүний дотор гадаадын хөгжимчний бүтээл бага бус байгаа бөгөөд зарим мэргэжлийн зохиогч өөрийн бүтээлдээ тасралтгүй засан өөрчлөлт хийж байна гэжээ.
1 2
|