Энэ удаагийн ажиллагааг дэмжихийн тулд Хятадын чөлөөлөх армийнхан дууны зохиогчдоо дайчилж, Бээжингийн олимпид дуу бичихийг уриалсан байна. Үүнээс гадна бүх нийгэмийн хэмжээнд дуу элсүүлсэн нь өнгөрсөнд байгаагүй явдал юм.
Өнөө маш олон мэргэжлийн дуу зохиогч олимпийн дууг бичих эгнээд орж байгаа тухай Жан Чинь хэлэхдээ, Бээжин хот олимпийг зохион байгуулах эрхийг олсон тэр үеэс маш олон мэргэжлийн хүн бэлтгэл хийж эхэлсэн юм. Өнгөрсөн хоёр удаагийн элсэн шалгаруулах ажиллагаад тэднэр бэлтгэх шатандаа байсан учраас бүтээлээ өгч чадаагүй. Гэвч заавал бичхээ илэрхийлж байсан юм. Өнөө хэдэн жил өнгөрч байгаа учраас бүтээлээ дэвшүүлэхэд бэлэн болсон юм гэжээ.
Жан Ядун болон Чэнь Юйфань нь Хятадын эстрадын дууны тавцанд нэр нөлөө бүхүй хөгжимчин юм. Энэ удаагийн олимпийн дууг элсэн шалгаруулах ажиллагаад өөрийн бүтээлээ өгсөн явдал нь нэн ч хүмүүсийн анхаарлын төвт орсон байна.
Багаасаа Бээжинд өссөн уугал иргэн болсоны хувьд Чэнь Юйфань Бээжин хотонд маш гүн хайр сэтглэгтэй байдаг. Тэрээр хэлэхдээ, 2008 оны Бээжингийн олимп өдрөөс өдөр дөхөж ирэхийн хирээр түүний сэтгэл ч улмаар догдолж байна. Эх орон, ард түмэндээ нэг хувь ч гэсэн хүчин нэмэр оруулахад бэлэн байна гэжээ. 1 2
|