Дэлхий дээр олон төрлийн арьстан ястан байдаг хэдий ч тэд нар үг хэл, соёлоороо гүүр тавьж, адил бус нутаг оронд амьдарч байгаа хүмүүсийг бие биеийг нь ойлгуулж, ухаан хөлийг нь олуулж байдаг. Саяхан Хятадын Шэнжэн хотод ажиллуулсан Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрийн хоёрдугаар яармаг үзэсгэлэнд Хятадын болон гадаадын соёлын алдарт хэдэн арван хотын соёлын эх үүсэл, соёлын бүтээгдэхүүнийг харуулсан байна.
Хатан голын сав газар бол Хятадын эртний соёлын өлгий нутаг. Эртний урлагууд нь мөн амьдралын бат орших хүчнээ дэлхийд харуулж байгаа юм. Үзмэрийн 1-р ордонд Хятадын Тай жи чуан гимнастикийн нутагаас ирсэн 20 гаруй дасгалжуулагч Чэн овогтын тай жи чуан гимнастик зааж байгааг сэтгүүлч сонирхолоо. Чэн овогтын Тай жи чуан гимнастик бол Хятадынтаван том урсгалын доторхи хамгийн эртний гимнастик юм. Энэ гимнастик нь арга билгийг хослуулан, нам дөлгөөн хөдөлгөөниий айжмаар эрчлэг хүчит дотоод тамирыг сэргээдэг чадалтай.
1 2
|