• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-13 15:57:34    
Хятадын соёлын гайхамшгийг харуулсан үзэсгэлэн яармаг

Хятадын Олон Улсын Радио

    Үзмэрийн ордонд тавьж байгаа төрийн алдарт эрдэнийн хувилбар- эхийн тахилгын гүлис нь үзэгч олны маш их сонирхлыг татаж байлаа. 1939 оны 3-р сарын 19-ны өдөр Хятадын Хэ-нань мужийн Ан-янгийн Ү гуан цүн тосгоноос малтаж гаргасан юм. Энэ нутаг нь нийтийн он тоололоос өмнөх 16-р зууны орчмоор ин улс Шан улсын соёлын гол бүс байжээ. Нэр алдаршсан яст мэлхийн хуяг дээр бичсэн үсэгийг даруй энэ нутагаас малтаж гаргасан юм. Өнөө энэхүү Ин улсын буурийг дэлхийн соёлын өвийн жагсаалтад оруулахаар өргөдөл дэвшүүлж байна.

    Гүлис нь хятадын түүхэн дээр онцгой ач холбогдолтой. Хүрэл зэвсэгийн соёлын үед, гүлисийг төрийн чухал бэлэг болгож байлаа. Энэхүү эхийн тахилгын гүлис 1.33 метр өндөр байгаагаараа одоод хүрч иртэл Хятадын малтаж гаргасан хамгийн том гүлис болж байгаа юм. Энэ гүлис тухайн үеийн Хятадын хайлуулах содон мэргэжлийг төлөөлсөн бүтээл болжээ. 1939 онд эхийн тахилгын энэ гүлисийг газар дороос малтаж гаргах үе яг Япон нь Хятадыг түрэмгийлж байсан бэрхшээлт үе байсан болохоор, одоо 84 өндөр насан сүүдэртэй Ү Пэйвэн гэсэн настан тухайн үе малтаж гаргаад хамгаалсан байжээ. /Пэрлаймаа орчуулав/


1  2