Татсан махтай хоол бол манай улсын уламжладт хоол юм, үүнд банш, бууз, түнтэг зэрэг багтаж байгаа юм. Энэ сайхан гурилан хоолыг хүмүүс идэж байхдаа түүнийг байнга идэж байвал эрүүл мэндэд сайн нөлөө үзүүлдэгийг төдийл санаж олоогүй байхаа. Энэ тухай Бээжингийн Ань зэнь эмнэлэгийн дотрын тасгийн эмч эрхлэгч Жан Вэйчюн маш нарийн судалгаа хийсэн байна.
Татсан махтай гурилан хоолны хамгийн сайн тал нь шим тэжээл элбэг төгс, хүний биеийн шаардлагад тун тохиромжтой байдаг юм байна. Мөнч гол хоол бөгөөд туслах хоол юм. Махтай мөртөө гурилтай, ногоотой, бас хүний биед тохирсон олон зүйлийн шим тэжээл байдаг, тэрчлэн төрөл бүрийн шим тэжээл нь харилцан нөхвөрлөж, хоол хүнсний шим тэжээлийн тэнцвэртэй байх шаардлагыг хангаж чаддаг. Гурилан халисанд нь олон зүйлийн амин дэм болон бичил элемент агуулагдаж, ходоод гэдсэнд амархан шингэдэг, өтгөн мөр гарахад ч дөхөм үзүүлдэг юм, татсан маханд нь бас лууван, байцай, буурцаг зэрэг хүнсний ногоо хольсон байдаг тул маш их шим тэжээл агуулагдаж байгаа юм. Үхэр, хонины мах, гахайн мах зэрэг нь уураг нөхвөрлөж, татсан маханд нь бас ургамалын тос хийж амталдаг болохоор хүний биед ургамалын тос сэлбэдэг ажээ. Үүнээс гадна бас татсан махандаа мөөг, далайн байцаа, хар мөөг, сонгино, цагаан гаа зэрэг хүнсний зүйл холиж байхийг эмч Жан Вэйчюн сануулж байна. Тэрээр хэлэхдээ, мөөг нь өмөн үүгээс сэргийлдэг хүнсний зүйл юм, сонгино, цагаан гаа бол бактер устгах үйлдэлтэй сайн амтлагч юм гэжээ.
1 2
|