Татсан махтай гурилан хоолны нөгөө нэг онцлог нь сайхан амттай бөгөөд ходоодонд амархан шингэдэг байна. Төрөл бүрийн шинэ мах, өндөг, загасны мах, сам хорхойн ман, хүнсний ногоо зэргээр таташ болгож аль дуртай амтлагч хийсэн нимгэн гурилан халистай хоол нь чухам янзын амттай бөгөөд хоолны дуршлыг нэмэгдүүлдэг юм. Ялангуяа өвлийн улиралд нарийн татсан махтай уур нь савсасан гурилан хоол идэх сайхан, бие тэр дороо бүлээсч шингээлтэнд ч сайн юм, нас ахиж яваа, бодисийн солилцоо харьж байгаа өвгөн хөгшин хүнд бол ийм хоол нэн тохиромжтой, илч сэлбэдэг төдийгүй ходоод гэдэсний шингээлтэнд нь ч сайн нөлөө үзүүлдэг байна.
Татсан махтай гурилан хоолыг байнга идэж байх нь хоол голдог муу зуршлаас сэргийлэх үйлдэлтэй юм. Махан хоол идэх дургүй хүний шилдэг уурагийн төрөл зүйл ихээр дутагдаж, биеийн илч болон төрөл бүрийн амин дэм жич эрдэс давс хүрэлцэхгүй болдог байна. Татсан махтай гурилан хоол болон хүнсний ногоогоор таташ болгосон гурилан хоолыг тохируулан идэх нь хүний биед шардлагатай төрөл бүрийн шим тэжээлтэй зүйлийг нөхвөрлөж, хоол голох муу зуршлыг үр ашигтай арилгаж болох юм. \Л.Буянтогтох орчуулав\ 1 2
|