• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2006-06-15 15:34:33    
Хааны ордон музей дэх бүсгүй хүний онцлог хэрэгслүүд

Хятадын Олон Улсын Радио

 

     Хятадын хаадын ордны эмэгтэйчүүд бол ерөөсөө маш нууцлаг байсан юм. Харин хааны ордон музейд хадгалагдаж байгаа ховор ховор дурсгалт зүйлүүдээс Хятадын эртний хаадын хатадынх нь амьдрал ахуй хайр дурлалын талаарх улбааг олж мэдэж болох юм. Энд Манж Чин улсын хаадын арын ордны хатад, сул хатадын эдэлж хэрэглэж байсан маш олон эд хэрэгсэл байгаа бөгөөд түүний дотор бас нэг хааны сул хатандаа олгосон гэрлэлтийн батламж бичиг ч бий. Алтан хуудастай уг гэрлэлтийн бичигт хаан хүний хатан бологсодын журамлах ёстой журам тогтоолуудыг Манж Хятад хоёр хэлээр дэлгэрэнгүй сайхан тэмдэглэсэн байлаа. Үүнд сул хатан нарын эдэлж хэрэглэж байсан чимэг зүүлтийн зүйл нэн ч олон бий. Энэ дотор хааны ордон музейн хамгийн том биндэрья болон сувд байгаа бөгөөд арван хэдэн граммтай том алмаз бөгж, Мин улсын хааны хатны хэрэглэж байсан олон төрлийн эрдэнэ шигтгээртэй, хөхч шувууны үдэн чимэгтэй гарьдийн титэм байна. Энд хадгалагдаж байгаа үзмэр бүхэн нь бүр тухайн үеийн эзнийхээ байр суурь нэр хүндийг төлөөлж, харуулж байгаа аж. Эрдэмтэн нарын хэлэхээр бол гурван сувдан шигтгээтэй ээмгийг хатан болсон хүн л зүүдэг байсан бөгөөд энгийн сул хатан нар бол зөвхөн ганц сувдан шигтгээтэй ээмэг зүүдэг ёстой байсан аж.

1  2